Уралдаан дүгнэх тухай

2010-10-27 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

     Нэг. Байгууллага орчны тохижилтыг сайжруулах, хотын усан оргилуурыг нэмэгдүүлэх зорилгоор 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 365 дугаар захирамжаар батлан зарласан "Сайхан хот-сайхан амьдрал" сэдэвт уралдааны дүнг хавсралт ёсоор баталсугай.

     Хоёр. Уралдаанд шалгарсан дүүрэг, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг уралдааны болзолд заасны дагуу шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батад үүрэг болгосугай

     Гурав. Уралдаанд шалгарсан дүүрэг, байгууллага, айл өрхийг олон нийтэд сурталчлан ажиллахыг Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР