Нийслэлийн зорчигч тээврийнүйлчилгээний талаар авахзарим арга хэмжээний тухай

2010-11-03 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын бага багтаамжийн автобусны үйлчилгээний өдөр тутмын зохион байгуулалт, зохицуулалтын чиг үүргийг Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн бус байгууллагаар гэрээгээр хариуцуулан гүйцэтгүүлсүгэй

     Хоёр.Нийтийн тээврийн бага багтаамжийн автобусны үйлчилгээний өдөр тутмын зохион байгуулалт, зохицуулалтыг хариуцуулан гүйцэтгүүлэх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж сонгон шалгаруулалтын дүнг 12 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Комисс /Ч.Бат/-т даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010оны
ь11 дүгээр сарын 03-ны өдрийн
756 тоот захирамжийн хавсралт

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Комиссын дарга:

  • Ч.Бат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:

  • Г.Сугарбат Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Ш.Нарангарав Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн
  • М.Эрдэнэчимэг Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн
  • Ч.Мөнхжаргал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга
  • Д.Артаг Нийслэлийн Нийгмийн даатгалын Газрын орлогч дарга
  • Т.БаясгаланЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын Захиргаа, хүнийнөөцийн хэлтсийн дарга/тохиролцсоноор/
  • С.ЭрдэнэбатМонголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн нэгдсэн холбооны дарга /тохиролцсоноор/

Нарийн бичгийн дарга:

  • П.Наранцэцэг Нийтийн тээврийн газрын дарга
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР