Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах тухай

2010-11-12 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр санхүүжих нийслэлийн Засаг даргын 2010 оны 134 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 33 дахь заалтаар батлагдсан Ажилчдын гудамжны авто замд урсгал засвар хийх 67,0 /жаран долоо/ сая төгрөгийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хотын төвийн гол гудамж, замуудад үүссэн эвдрэлийг засварлах хавсралтанд тусгагдсан ажилд зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Авто замын засварын ажлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
11 дүгээр сарын 12-ны өдрийн
769 тоот захирамжийн хавсралт

ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДПЫГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДУУЛАН ХОТЫН ТӨВИЙН ГОЛ ГУДАМЖ ЗАМУУДАД ҮҮССЭН ЭВДРЭЛИЙГ ЗАСВАРЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ


Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт

Төсөвт өртөг

1

Чингисийн өргөн чөлөө, наадамчдын авто замын засвар /300 м2/

11,0

2

Сүхбаатарын гудамж, Баруун Сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Ард Аюушийн гудамжны авто зам /200 м2/

7,0

3

Энхтайваны өргөн чөлөө /10 дугаар хороолол-Таван шар/ Толгойтын авто зам /200 м2/

7,0

4

Содномын гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Доржийн гудамжны авто зам /680 м2/

25,0

5

Нисэх-Шувуун фабрик чиглэлийн авто зам дагуу Түргэний гол дээрхи 39,75 у/м төмөр бетон гүүрэнд эвдрэл гарч хөдөлгөөн хязгаарлахтай холбогдуулан түр зам гаргах ажил

17,0

 

ДҮН

67,0