Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай

2010-11-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зү йлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2003 оны 224 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тоггоолын 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2010 оны тооллогыг 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд явуулсугай.

     Хоёр. Мал, тэжээвэр амьтдын 2010 оны тооллогыг нийслэлд удирдан явуулах тооллогын ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай
Ажлын хэсгийн дарга   Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
Орлогч дарга        Нийслэлийн Статистикийн газрын дарга
Гишүүд         Хөдөө аж ахуйн газрын дарга

  • Мал эмнэлгийн газрын дарга
  • Багануур дүүргийн Засаг дарга
  • Багахангай дүүргийн Засаг дарга
  • Налайх дүүргийн Засаг дарга
  • Баянгол дүүргийн Засаг дарга
  • Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  • Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • Хан-Уул дүүргийн Засаг дарга

Нарийн бичгийн дарга        Нийслэлийн Статистикийн газрын хөдөө аж ахуйн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

     Гурав. Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын ажлын хэсгийн гишүүдийн ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

     Дөрөв. Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажлын хэсгүүдийн сургалт, тооллогын бэлтгэлийг хангах, хяналтын тооллого хийх, тооллогын дүнг нэгтгэх зэрэг зохион байгуулалтын зардалд зориулан 2.3 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/-т үүрэг болгосугай.

     Тав. Дүүргийн нутаг дэвсгэрт мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулж, тооллогод шаардлагатай зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

     Зургаа. Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын явцын мэдээ болон нэгдсэн дүнг Үндэсний Статистикийн Хороонд хугацаанд нь өгч, тооллогын дүнг боловсруулан 2011 оны 1 дүгээр улиралд багтаан тархаахыг нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын ажлын хэсэгт даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР