Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

2010-11-12 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/22 дугаар тогтоолыг үидэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 2010 оны 349 дүгээр захирамжаар батлагдсан Төр хувийн хэвшлийн түншлэлийн баримт бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 4,0 /дөрвөн/ сая төгрөгийн ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т даалгасугай.

     Гурав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 349 дүгээр захирамжийн хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР