Хөрөнгө гаргах тухай

2010-11-09 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.6 дахь заалт, Улсын Онцгой комиссын 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлж, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Цагдаагийн газар /С.Баатаржав/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/, Онцгой байдлын газар/Х.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай.

     Хоёр. Нийслэл хот орчимд байгаа мал, амьтныг вакцинжуулахад шаардагдах 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний талаархи мэдээлэл, гарсан зардлыг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежербөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР