Үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай

2011-02-08 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Дээрхи Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

    Гурав. Хөтөлбөрийг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/, Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 08-ны өдрийн
118 тоот захирамжийн хавсралт

Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх нийслэл төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийн жагсаалт

/сая. төг/

Үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийн жагсаалт

Хугацаа

2011 онд санхүүжих

Хэрэгжүүлэх байгууллага

1

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр

2011

10.0

Өрхийн эмч нарын холбоо

2

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр

 

2011

8.0

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ байгууллага

2011

5.0

Мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэг

3

Өсвөр үе залуучуудын үндэсний хөтөлбөр

 

2011

5.0

Хүүхдийн оролцооны байгууллагуудын сүлжээ

2011

8.0

Монголын сургуулиас гадуурхи сургалтын байгууллагуудын "Sunrise" холбоо

2011

5.0

Монголын Оюутны холбоо

4

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нийслэлийн дэд хөтөлбөр

 

2011

8.0

Хүүхдийн хөдөлмөрийн сүлжээ

5

Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах" үндэсний хөтөлбөр

2011

5.0

ЭКИПАТ-ийн сүлжээ

6

Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр

2011

8.0

Нийслэлийн Эмэгтэйчүүдийн зөвлөл

2011

5.0

Монголын гэр бүлийн ёс заншил, сургалт судалгааны төв

2011

3.0

Казак эмэгтэйчүүдийн "Арулар" холбоо

2011

3.0

Зохистой хөгжлийн Жендер төв

7

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр

 

2011

5.0

Монголын Тэргэнцэртэй иргэдийн холбоо

2011

3.0

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Улаанбаатар хотын зөвлөл

8

Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр

 

2011

8.0

Архидалтын эсрэг үндэстний Итгэлт их хөдөлгөөн

2011

2.0

Эрүүл идэвхитэй амьдрах клуб

9

Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр

2011

3.0

Өсвөр үе ирээдүй төв

 

ДҮН

 

94.0