Эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай

2011-02-09 00:00:00

     Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Боловсролын салбарын багш ажилтнуудтай Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хийсэн уулзалтаас гарсан санал хүсэлтийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын байгууллагуудын багш ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хуваарийг хавсралтаар баталж, 2011 оны 03 дугаар сарын 01-нээс зохион байгуулсугай.

    Хоёр. Эрүүл мэндийн үзлэгт Нийслэлийн Боловсролын байгууллагын багш ажилчдыг бүрэн хамруулж оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/, Эрүүл  мэндийн газар /С.Туул/, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

    Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 09-ны өдрийн
126 тоот захирамжийн хавсралт

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ ХУВААРЬ

Үзүүлэлт Сургуулийн тоо Цэцэрлэгийн тоо Үндсэн багшийн тоо Дундаж зарцуулах хугацаа /1 өдөр/50 хүн/ Хамруулах хугацаа(сар/өдөр)
1

Баянгол

44

46

1983

40

03/01-04/25

2

Баянзүрх

38

60

2368

47

03/01-05/10

3

Сүхбаатар

54

42

1927

39

03/01-04/24

4

Сонгинохайрхан

21

50

1941

39

03/01-04/24

5

Чингэлтэй

20

26

1166

23

03/01-04/01

6

Хан-Уул

20

30

1016

20

03/01-03/28

7

Налайх

4

6

285

6

03/01-03/08

8

Багануур

4

5

377

8

03/01-03/10

9

Багахангай

1

1

43

1

03/01-03/03

10

Улаанбаатар хотын нийт дүн

206

266

11106