Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-11 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 27 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн, гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

    Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
157 тоот захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦААС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ЭРХ ШИЛЖҮҮЛЭН, ГҮЙЦЭТГЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг 2011 онд санхүүжих
1

Цэцэрлэгийн барилгын дуусгал, уурын зуух, 75 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо/

2009-2011 507.0 257.0
2

Цэцэрлэгийн барилга, 75 ор /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо/

2009-2011 475.5 225.5
3

Цэцэрлэгийн барилга,75 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо/

2009-2011 475.5 225.5
4

Цэцэрлэгийн барилга, 100 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо/

2009-2011 478.0 228.0
5

Цэцэрлэгийн барилга, уурын зуух, 75 ор /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо/

2009-2011 450.0 180.0
6

Цэцэрлэгийн барилга, уурын зуух, 75 ор /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо/

2009-2011 450.0 220.0
7

Цэцэрлэгийн барилгын дуусгал, уурын зуух, 80 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 6 дугаар цэцэрлэг/

2008-2011 360.0 29.4
8

Цэцэрлэгийн барилгын дуусгал, 50 ор / Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 21 дүгээр цэцэрлэг/

2008-2011 150.0 31.6

 

Дүн

 

3,346.0 1,397.0