Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага,санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны " Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/ 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах 1200,0 / нэг тэрбум хоёр зуун / сая төгрөгийн төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.

     Хоёр. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих агаарын бохирдлыг буруулах төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун / -т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг нийслэлийн Өмчийн харилцааны газар / Ч.Однасан/ -т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
156 тоот захирамжийн нэгдүгээр  хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/ сая төг/

Төсөл,арга хэмжээ.барилга байгууламжийн нэр, хүчин чадал,байршил Хэрэгжүүлэх хугацаа Төсөвт өртөг 2011 онд санхүү-жих
1

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбартай хамтран хэрэгжүүлэх " Улаанбаатар хотын агаарын бохирдлын загварчлал " төсөл

2011 30,0 30,0
2

Агаарын бохирдлыг хэмжигч суурин харуулуудын сэлбэг, урвалж бодис,техник тоног төхөөрөмж

2010-2011 80,0 80,0
3

Боловсруулсан түлш нөөцлөх агуулах түрээслэх

2010-2011 20,0 20,0
4

Боловсруулсан түлшний үйлдвэрүүдэд татаас өгөх

2011 290,0 290,0
5

Автотээврийн хэрэгслийн түлшний чанарыг сайжруулж, хэмнэлтийг дээшлүүлэх тоног төхөөрөмж суурилуулах

2010-2011 68,0 68,0
6

Эко болон биошатахуун түлшний үйлдвэрлэлийг дэмжих

2010-2011 80,0 80,0
7

Дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн найрлага, агууламжийг тодорхойлох судалгааны ажил

2011 20,0 20,0
8

Бага оврын нам даралтын зуухны технологийн шинэчлэлтийг дэмжих

2011 12,0 12,0
9

Эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн тэргүүний дэвшилтэт цахилгаан зуух, цахилгаан болон хийн халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нэвтрүүлэх

2010-2011 400,0 400,0
10

Бизнес хөгжлийн төвийн үртсэн шахмал түлшний үнийн зөрүү /төсвийн урсгал зардлаас/

2011 200,0 200,0

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
156 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

 

Дарга: Д.Ганболд                  Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд:

  • Л.Алтангэрэл              Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • Ю.Дэлгэрмаа              Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга
  • Ч.Батсайхан                Нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга
  • Ч.Цогтсайхан              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Адьяа                        Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Эрдэнэбат                Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн
  • Ц.Цолмон                    Нийслэлийн Агаарын чанарын албаны ахлах мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга:

Н.Хулан                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн