Арга хэмжээ зохион байгуулах тухай

2011-03-04 00:00:00

     Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, "Биеийн тамир, спортын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. ОХУ-ын "КЭС-БАСКЕТ" байгууллагатай байгуулсан 2010-2011 оны хичээлийн жилд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу ЕБС-ийн "Сурагчдын лиг" сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнийг 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсугай.

     Хоёр. ЕБС-ийн "Сурагчдын лиг" сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнийг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. Дээрх арга хэмжээний зардлын 2.800.000 /хоёр сая найман зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т даалгасугай.

     Дөрөв. ЕБС-ийн "Сурагчдын лиг" сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнийг өргөн олныг хамруулан, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэг /Ц.Цогзолмаа/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 04-ны өдрийн
204 тоот захирамжийн хавсралт

ЕБС-ийн "сурагчдын лиг"-ийн сагсан бөмбөгийн
шигшээ тэмцээнийг зохион байгуулах
ажлын хэсгийн бүрэлдэхүүн
 
Дарга: Ц.Цогзолмаа      Нийслэлийн Засаг даргын Орлогч
Орлогч Ж.Ганболд      Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
Гишүүд:
М.Отгонбаяр                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Л.Амгалан                    Баянгол дүүргийн Засаг дарга
Б.Батзориг                    Баянзүрх дүүргийн Засаг дарга
Ц.Болд                          Сонгино-Хайрхан дүүргийн Засаг дарга
Б.Баярмагнай             Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Ж.Ганхуяг                    Хан-Уул дүүргийн Засаг дарга
Д.Ганболд                   Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Д.Энхбаяр                    Нийслэлийн Боловсролын газрын дарга
П.Наранцэцэг              Нийтийн Tээврийн газрын дарга
Т.Дашням                     Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга
С.Баатаржав               Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
Х.Энхжаргал                Замын Цагдаагийн газрын дарга
С.Туул                           Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Ц.Пүрэвхүү                 Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
Д.Сайнбаяр                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
Л.Балхжав                    UBS телевизийн захирал
Б.Хашболд                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
Нарийн бичиг  А.Болдмаа   Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн

ЕБС-ийн “Сурагчдын лиг”-ийн Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнийг зохион байгуулах төсөв.

Зардлын нэр Тоо хэмжээ Төсөвлөсөн
/төгрөг/
Нийт
/төгрөг/
1

Шилдэг тоглогч

2 хүн 50.000₮ 100.000₮
2

Шилдэг дасгалжуулагч

2 хүн 50.000₮ 100.000₮
3

Унаа, тээвэр

  300.000₮ 300.000₮
4

Визитийн үйлчилгээ

  300.000₮ 300.000₮
5

“Чингис хаан” онгоцны буудлын VIP өрөөний үйлчилгээ

5 хүн
2 удаа
20.000₮ 200.000₮
6

Шагнал /1-р байр /

2 250.000₮ 500.000₮
7

Шагнал /2-р байр /

2 200.000₮ 400.000₮
8

Шагнал /3-р байр /

2 150.000₮ 300.000₮
9

ТВ реклам /30 сек шторк/, хэвлэл, мэдээллийн сурталчилгаа

  300.000₮ 300.000₮
10

Хөтлөгч

2 хүн 150.000₮ 300.000₮
11

Урлаг, спортын тоглолт

  500.000₮ 500.000₮
12

Тамирчид, Дасгалжуурагчдын шагнал

26 хүн 200.000₮ 520.000₮

 

НИЙТ ДҮН     3.820.000₮

ЖИЧ: Заал, талбайн түрээс, хөгжим, өсгөгч, нэмэлт гэрэлтүүлэг, дэлгэц зэрэг холбогдох бусад зардлыг хамтран зохион байгуулж байгаа ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” байгууллагаас гаргаж байгаа болно.

Төлөвлөсөн:                         Б.Түвшинбаяр /НБТСГ-ын мэргэжилтэн/
Хянасан:                               Ц.Долоонжин /НЗДТГ-ын СТСХ-ийн Төсвийн ерөнхий мэргэжилтэн /