Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-11 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Авто зам, гүүр, замын байгууламжийн ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


     Хоёр. Авто зам, гүүр, замын байгууламжийн ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай.


     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
152 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ, АВТО ЗАМ, ГҮҮР, ЗАМЫН

БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг 2011 онд санхүүжих
1

Энхтайвны өргөн чөлөө /10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх авто зам 1.2 км/

2011 2,600.0 2,600.0
2

Дарь-Эх-Шадивлангийн чиглэлийн авто зам дахь Сэлбэ болон Бэлхийн гол дээгүүрхи гүүрүүдийн шинэчлэлт /83 у/м/

2011 1,850.0 1,850.0
3

Сонгинохайрхан дүүргийн 4,5-р хороог заагласан далан дээгүүр 2.5 км авто зам /36 ум гүүрийн хамт/

2011 2,450.0 2,450.0
4

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 12-р байрны араас дэнж хүртлэх 0.2 км авто зам, гүүрийн хамт

2011 450.0 450.0
5

Майхан толгойн авто замын гүүр, хоолой шинээр барих/18у/м/

2011 500.0 500.0
6

Энхтайваны өргөн чөлөөний Олимпийн болон Их сургуулийн гудамжны уулзварыг нэгтгэж 4 замын уулзвар болгох зам /0.5 км/

2011 1,200.0 1,200.0
7

Гоодойн зуслангийн авто замын дуусгал /400м/

2011 235.0 235.0

 

Дүн   9,285.0 9,285.0

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
152 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

 

АВТО ЗАМ, ГҮҮР, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

 

Дарга:    Б.Мөнхбаатар          Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд:

  • Э.Ганхүү                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Л.Алтангэрэл             Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • Д.Од                            Нийслэлийн Авто замын газрын дарга
  • Г.Сугарбат                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Н.Хулан                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Т.Эрдэнэтуяа              Барилга,    хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженер
  • Л.Дугармаа                 Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер

Нарийн   бичгийн  дарга:

Д.Төрбилэг                 Нийслэлийн Авто замын газрын хэлтсийн дарга