Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь ажлыг хэрэгжүүлэх тухай

2011-02-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам", Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 6/55 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     Нэг. Орон нутгийн өмчийн концессын зүйлийн Үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах Уралдаант шалгаруулалтын комиссыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


      Хоёр. Концессын гэрээгээр хийгдэх төсөл арга хэмжээг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтод нийцүүлэн тусгахыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/ -т, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гэрээнд заагдсаны дагуу төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, барилгын зураг төсөл боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /Г.Цахиур/ -нд, зураг төслийн архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, зохих норм, стандартын дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/ -т, барилга баригдах газрыг шийдвэрлэхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/ -нд, барилгын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн ззэмшилт, ашиглалт, бүртгэл болон концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/ -т тус тус даалгасугай.


     Гурав. Захирамжийг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон өндөр түвшний мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх /П.Цогтбаатар/ -т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
142 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

 

Концессын зүйлийн нэр Концессын зүйлийн тодорхойлолт Концессын зүйлийн төрөл Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ
1

Аж үйлдвэр технологийн парк

Арьс ширний үйлдвэрүүдэд техник технологийн шинэчлэл хийх

"Барих-ашиглах-шилжүүлэх"

Аж үйлдвэр технологийн паркийг барих, техниктехнологийг шинэчлэл хийх, ашиглах, шилжүүлэх

2

Улаанбаатар хотын     бүх төрлийн    хаягдал     цаас, шил,     металл    хайлшийг боловсруулах үйлдвэр

Хотын өнгө үзэмжийг сайжруулж, хог хаягдлыг багасгах.

"Барих-ашиглах-шилжүүлэх"

Хаягдал түүхий эд боловсруулах үйлдвэр барих, ашиглах, шилжүүлэх

3

Баянзүрх дүүргийн "Бизнес хөгжлийн төв"

Зах зээлд өрсөлдөхүйц бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийгдэмжих бизнес хөгжлийн төв байгуулах

"Зураг төсөл боловсруулах-барих-түрээслэх-шилжүүлэх"

Зурагтөсөл боловсруулан, бизнес хөгжлийн төв барих, түрээслэх, шилжүүлэх

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
142 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт


ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС

 

Дарга:  Б.Баатарзориг   Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
Гишүүд:

  • Д.Ганболд          Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл экологийн асуудал эрхэлсэн орлогч
  • П.Цогтбаатар      Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх
  • Д.Бямбасайхан   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • Э.Ганхүү            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга
  • Д.Баярсайхан     Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга
  • М.Ганбаатар      Улаанбаатар хотын бизнес хөгжлийн төвийн захирал
  • О.Одбаяр           Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хот байгуулалтын хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:

Д.Ган-Эрдэнэ    Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын багийн мэргэжилтэн