Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь ажлыг хэрэгжүүлэх тухай

2011-02-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам", Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 6/55 дугаар тогтоолыг үндэслэн     ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Орон нутгийн өмчийн концессын зүйлийн Боловсролын салбарт хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах Уралдаант шалгаруулалтын комиссыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Концессын гэрээгээр хийгдэх төсөл арга хэмжээг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтод нийцүүлэн тусгахыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/ -т, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гэрээнд заагдсаны дагуу төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/ -т, барилгын зураг төсөл боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /Г.Цахиур/ -нд, зураг төслийн архитект ур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, зохих норм, стандартын дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/ -т, барилга баригдах газрыг шийдвэрлэхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/ -нд, барилгын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, орчин үеийн стандартын шаардлагад нийцсан барилгын зураг төсөл боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/ -т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэл болон концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/ -т тус тус даалгасугай.

     Гурав. Захирамжийг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон өндөр түвшний мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх /П.Цогтбаатар/ -т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
140 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

 

Концессын зүйлийн нэр Концессын зүйлийн тодорхойлолт Концессын зүйлийн төрөл Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ
1

Нийслэлийн дүүргүүдэд барих сургүуль, цэцэрлэг

Нийслэлийн БГД, БЗД, ХУД,ЧД, СБД, НД -үүдэд тус бүр 1, СХД -т тус бүр 2 сургүуль цэцэрлэг , Багануур дүүрэгт ЕБС-ийн спорт заал 1, цэцэрлэг 1, БХД-т цэцэрлэг 1 -ийг барих

ЕБС    "Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх"           Цэцэрлэг "Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн тоо өсөж байгаатай холбогдуулан барилгын зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх.

2

Хүүхдийн асрамжийн төв

Хараа хяналтгүй хүүхдэд үзүүлэх үйлчилгээний стандартын шаардлага хангасан асрамжийн төв байгуулах ажил.

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

ХУД, Налайх дүүргүүдэд хүүхдийн асрамжийн газрын барилгын зурагтөсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх.

3

Хүүхдийн номын ордон

Сүхбаатар дүүрэгт сургуулийн насны хүүхдийн номын ордон байгуулах ажил.

"Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах"

Хүүхдийн номын ордны зураг төсөл боловсруулах, барих, өмчлөх, ашиглах.

4

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Багануур дүүрэгт олон улсын жишигт нийцсэн МСҮТ байгуулах, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлдэх

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Олон улсын жишигт нийцсэн МСҮТ -ийн барилгын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх.

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
140 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН
КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС

 

Дарга:   Б.Баатарзориг   Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
Гишүүд:

  • Ц.Цогзолмаа         Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
  • П.Цогтбаатар        Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх
  • М.Отгонбаяр        Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч 
  • Э.Ганхүү               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга
  • Г.Нандинжаргал  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Д.Энхбаяр            Нийслэлийн Боловсролын газрын дарга
  • Х.Ариунчимэг     Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер

Нарийн бичгийн дарга:

Б.Саруул              Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын багийн мэргэжилтэн