Хөрөнгө бүртгэх тухай

2011-04-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 "б", 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 47 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд барьж ашиглалтанд оруулсан нийт 2 228 163 296 /хоёр тэрбум хоёр зуун хорин найман сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн зургаан/ төгрөгийн өртөг бүхий 10 хорооны "Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн цогцолбор"-ын барилгуудыг хавсралтын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт зөвшөөрсүгэй.

     Хоёр. Шинээр бүртгэгдсэн барилгын эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 11-ны өдрийн
302 тоот захирамжийн хавсралт

"Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн цогцолбор"-ын барилгууд

Байршил

Бүртгэх дүн /төг/

1

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны цогцолбор барилга

205,543,149

2

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны цогцолбор барилга

217,215,388

3

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны цогцолбор барилга

208,892,105

4

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны цогцолбор барилга

211,210,792

5

Багануур дүүргийн 4 дүгээр хорооны цогцолбор барилга

209,849,000

6

Сонгинохайрхан   дүүргийн   7   дугаар   хорооны цогцолбор барилга

226,600,000

7

Сонгинохайрхан   дүүргийн   19   дүгээр   хорооны цогцолбор барилга

242,217,190

8

Сүхбаатар     дүүргийн     15     дугаар     хорооны цогцолбор барилга

217,480,000

9

Сүхбаатар     дүүргийн     16     дугаар     хорооны цогцолбор барилга

243,000,000

10

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны цогцолбор барилга

246,155,672

 

ДҮН

2,228,163,296