Хөрөнгө шилжүүлэх тухай

2011-04-15 00:00:00

     Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, "Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай" хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

     Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шэжид дуг" өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй 22825553 /Хорин хоёр сая найман зуун хорин таван мянга таван зуун тавин гурван/ төгрөгийн балансын өртөг бүхий тус өрхийн эмнэлгийн хуучин барилгыг Чингэлтэй дүүргийн албан бус боловсролын Гэгээрэл хөгжил төвд хүн амд иргэний боловсролын үйлчилгээ үзүүлэх, албан бус сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Тамгын газрын балансад шилжүүлсүгэй.

     Хоёр. Балансаас балансад шилжүүлж буй уг барилгыг хүлээлцүүлэн өгч, зохих журмын дагуу хөрөнгийн хөдөлгөөн хийлгэж, ашиглалтыг сайжруулан ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР