Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 405 цэгт 2950 тонн, хангамж дундын баазад 1389 тонн түлш тээвэрлэсэн байна. Баруун, Зүүн бүсийн үйлдвэр хоногт 4614 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэжээ.
2021 -оны 1 -р сарын 22
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Товчоодоор хот руу 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч нэвтэрсэн байна
Өчигдрийн /2020.01.21/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч хот руу нэвтэрч, 1433 тээврийн хэрэгслээр 2796 зорчигч хотоос гарсан байна. Нийт 957 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ.
2021 -оны 1 -р сарын 22
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өргөө амаржих газрын тусламж үйлчилгээг дараах байгууллагуудад үзүүлнэ
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих газарт коронавируст (COVID-19)-ын тохиолдол гарч, хэсэгчилсэн хөл хориог тогтоогоод байна. Энэ хүрээнд дараах зохицуулалтыг хийн ажиллаж байгаа юм. Тиймээс эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд нэн яаралтай хамрагдах шаардлагатай иргэд: Хан-Уул дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Өргөө амаржих газарт, Чингэлтэй дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Амгалан амаржих газарт, Баянгол дүүргийн барихын тусламж үйлчилгээг – Гурван гал эмнэлэгт үйлчлүүлнэ үү.
2021 -оны 1 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо НОК-д хандив өглөө
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх арьс ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлалаа. Тус хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгөв.
2021 -оны 1 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудад зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 2020 оны шинэчилсэн мэдүүлэг гаргах үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулсан цахим сургалтаар шинэчилсэн мэдүүлгийн явцын байдал, мэдүүлэг гаргахад анхаарах асуудлын талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгсөн юм. Сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн удирдлагын тасгийн мэргэжилтэн Т.Бат-Оргил удирдан явуулж, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулт өгөв.
2021 -оны 1 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хүрээнд шалгалт хийгдэж байна
Нийслэл Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах хүрээнд таван төрлийн хяналт шалгалт тогтмол хийгдэж байна. Түүний нэг нь "Таван Толгой Түлш" ХXК-ийн сайжруулсан шахмал түлш юм. Шалгалтаар үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа юм.
2021 -оны 1 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 173133 байгууллага иргэний QR үүсгэж 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийгдсэн байна.
2021 -оны 1 -р сарын 20
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Товчоодоор хот руу 4331 иргэн нэвтэрч, 3718 зорчигч гарсан байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1427 тээврийн хэрэгслээр 4331 зорчигч хот руу нэвтэрч, 1485 тээврийн хэрэгслээр 3718 зорчигч хотоос гарсан байна.
2021 -оны 1 -р сарын 20
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл уулзалт боллоо
“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл” уулзалт Хангарди ордонд боллоо. БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2021 -оны 1 -р сарын 19
204
ДЭЛГЭРЭНГҮЙ