Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтарч хийх үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх, зам засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг, даалгавар өгсөн.
2021 -оны 4 -р сарын 26
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Фото мэдээ: Нийтийн тээврийн үйлчилгээнд 262 алба хаагч хяналт тавьж байна
Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.
2021 -оны 4 -р сарын 26
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн. Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм.
2021 -оны 4 -р сарын 26
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-19:00 цагаар тогтоов
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
2021 -оны 4 -р сарын 26
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Фото мэдээ: Ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.
2021 -оны 4 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.
2021 -оны 4 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
694 резидент эмч нэмэлтээр ажиллаж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын хариу арга хэмжээний ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэллээ. Резидент эмч нар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалтын хяналтад ажиллах юм.
2021 -оны 4 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээнд 244 хүн хяналт тавин ажиллаж байна
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд хөдөлгөөнт болон суурин 17 байршилд Авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 175 шалгагч ажиллаж, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж буй юм.
2021 -оны 4 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
38851 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна
Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 23-ны 16:00 цагийн байдлаар “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 38851 хүн хамрагдаад байна. Дархлаажуулалтын суурин 120, явуулын 12 цэгт вакцины нэгдүгээр тунг 1518 хүнд, вакцины хоёрдугаар тунг 37333 хүнд хийлээ.
2021 -оны 4 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье
Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү харьяа дүүрэг, хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын аль цэгт, хэдний өдрийн хэдэн цагт очиж хамрагдах талаар нарийн мэдээлэл өгнө. Иймээс иргэд та бүхнээс дархлаажуулалтын цэгүүдэд дур мэдэн очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье.
2021 -оны 4 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Ууганбат: Иргэдээ дархлаажуулалтад хамруулахад бэлэн болоод байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид-19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
2021 -оны 4 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Фото мэдээ: Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгаж байна
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгах ажлыг эхлүүлээд байна.
2021 -оны 4 -р сарын 22
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retial” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм.
2021 -оны 4 -р сарын 22
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Л.Долгормаа: Экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд 35 байцаагч хяналт, шалгалт хийдэг
Коронавирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, алба хаагчид Засгийн газар, Онцгой комиссоос гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.
2021 -оны 4 -р сарын 22
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Эрдэнэбаатар: Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчсон
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 22
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАД” ХҮРГЭНЭ
Улаанбаатар хотын музейгээс Улаанбаатар хотын түүхийн чиглэлээр танин мэдэхүйн богино хэмжээний подкаст, бичлэг хийж, олон нийтэд хүргэж байгаа.
2021 -оны 4 -р сарын 22
204
ДЭЛГЭРЭНГҮЙ