Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлжээ
Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар нийслэлийн алслагдсан зургаан цэгт Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлгөөнт хяналт шалгалтын постуудыг үндсэн постуудаас гадна нэмэлтээр ажиллуулж байна.
2020 -оны 7 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 10 байршилд дахин зарлаж байна. Цахим дуудлага худалдаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем www.mle.mn албан ёсны вэб хуудсаар зохион байгуулагдана. Энэ удаагийн дуудлага худалдаанд хөдөө аж ахуй болон аялал жуулчлал, орон сууцны зориулалтаар ашиглах газрууд зонхилж байна. Дуудлага худалдаанд оролцогч:
2020 -оны 7 -р сарын 22
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг.
2020 -оны 7 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“CREATIVE RETAIL STORE” төслийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Оюуны Ундраа групп”-тэй хамтран Ковид-19 цар тахлын үед нийгмийн хариуцлагын үүднээс түрээсийн тэг төгрөгийн нөхцөлөөр “Зайсан Хилл” цогцолборт үндэсний үйлдвэрлэл эрхлэгч энтрепренер, стартапуудаа дэмжиж “CREATIVE RETAIL STORE 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
2020 -оны 7 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
2020 -оны 7 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрх олгох тухай
2020 -оны 7 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХАСКЕЛЛ програмчлалын хэлний сургалт эхэллээ
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Монголын Блокчэйн технологийн холбоо болон INPUT OUTPUT компанийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол улсад дэлхийд өрсөлдөх чадвартай блокчэйн хөгжүүлэгчдийг бэлтгэх зорилготой Хаскелл програмчлалын хэлний сургалт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
2020 -оны 7 -р сарын 20
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг нар өнөөдөр тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2020 -оны 7 -р сарын 20
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Нийтийн эзэмшилд ариг гамтай хандахыг иргэддээ уриалж ажиллах хэрэгтэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын холбогдох албаныхан өнөөдөр Чингэлтэй уулын энгэр бэлд байрлах олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа.
2020 -оны 7 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгалаа. Нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлж байгаа юм.
2020 -оны 7 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцыг сонсож, холбогдох газруудад үүрэг даалгавар өгөв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлд хийгдэж буй тохижилт, авто зам, худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг холбогдох албаныхнаас сонслоо.
2020 -оны 7 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ногоон бүсэд 12 зуслан үйл ажиллагаа явуулна
Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 2020 онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлсэн. Үүнээс 9 зуслан Нийслэлийн ногоон бүсийн, 4 зуслан нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангууд юм.
2020 -оны 7 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 29-өөс бүртгэл явуулан 07 дугаар сарын 08-ны өдрөөс Хуй долоон худагт байрлаж, уралдаанч хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг явуулж, баяр наадмын өдрүүдэд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, хангах зорилгоор үүрэг гүйцэтгэсэн.
2020 -оны 7 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Коронавирустэй тэмцэж байгаа шиг тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1520 дуудлага ирсэн. 2019 онд 110 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарч, орох хөдөлгөөн хийсэн байдаг. 2020 онд буюу энэ жил 230 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарч орсон. Өөрөөр хэлбэл, нийслэлд 350 мянган тээврийн хэрэгсэл идэвхтэй байдаг бол тэдний 230 мянган нийслэлээс гарсан гэсэн үг. Иргэд зөвхөн цагдаад торгуулахгүй байх үүднээс аюулгүйн бүсээ зүүгээд бусад үед зүүхгүй байх сөрөг хандлагатай байна. Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хэвийн байлаа. Харин хотоос гарсан жолооч нар хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргаж байна” гэлээ.
2020 -оны 7 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шарилжгүй Улаанбаатар-5” аян эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд тав дахь удаагийн аян өчигдөр буюу 7 дугаар сарын 16-наас эхэлсэн байна.
2020 -оны 7 -р сарын 17
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Анхмаа нийслэлд баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгалаа   
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа.
2020 -оны 7 -р сарын 16
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“10,000 программист” төсөл амжилттай хэрэгжиж байна
“10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд Нийслэлийн зорилтот бүлгийн 500 хүүхэд, залуучуудыг анхан болон ахисан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд дараагийн ээлжийн 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сертификат гардан авлаа.
2020 -оны 7 -р сарын 16
204
ДЭЛГЭРЭНГҮЙ