Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт шинэ үйл ажиллагаа нэмэгдлээ
Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн долоодугаар сард л гэхэд энэ жил 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна. Долоодугаар сарын гол үйл ажиллагаа болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг. Тиймээс энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Арьс ширний 40 айл шинэ байрны түлхүүрээ гардлаа
“Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжруулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, арьс ширний 80 айлын 10, 12 дугаар байранд амьдарч байсан айл өрхүүдэд шинэ орон сууцны түлхүүр гардууллаа. Түлхүүр гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат нарын албаны хүмүүс, иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“THE HU” хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагналаа
Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн түүхт ойг тохиолдуулан Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардуулж өгөв.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын тасалбарыг eservice.ulaanbaatar.mn Нийслэлийн үйлчилгээний порталаар онлайнаар 14 цагаас захиалах боломжтой
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой боллоо.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын 6000 тасалбарын 1200-г нь онлайнаар борлуулна
Хоёр өдрийн дараа эхлэх Үндэсний их баяр наадмын тасалбарын зарим хэсгийг өнөөдрөөс цахимаар борлуулах болсон тухай НЗДТГ-аас мэдээллээ.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна
Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн зуслангийн багш нарт экологийн хичээлийн хөтөлбөрийг танилцуулах сургалт зохион байгууллаа
Зуны амралтаараа зусланд амарч байгаа хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, тэдэнд байгаль орчноо хамгаалах, хайрлах эерэг хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хувь хүний болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан байдаг.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хепатит в вирусын халдвараас сэргийлэх сайн дурын дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит В вирусын халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит В вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалтыг долдугаар сарын 8-ны өдрөөс зохион байгуулж эхэллээ.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын авто зам засварын үеэр ажиллах Нийтийн тээврийн үйлчилгээнд дараах нэмэлт зохицуулалтыг хийлээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих бүтээн байгуулалт эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлаж, улмаар дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд өөрчлөлт оруулсан.
2019 -оны 7 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гудамж талбайн цэвэрлэгээний зориулалтын машинууд үйлчилгээнд гарлаа
Эдгээр машин механизмууд улсын дугаараа авч өнөөдрөөс Сүхбаатарын талбайгаас эхлэн хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарлаа. Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах үйлчилгээтэй зориулалтын эдгээр машинууд үйлчилгээнд гарснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж чанар сайжрах, ТҮК-ийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, Хотын соёлд шинэ өнгө төрх бий болох боломж бүрдэж байгаа юм.
2019 -оны 7 -р сарын 7
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам боллоо
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр болж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны төлөөллүүд оролцов.
2019 -оны 7 -р сарын 6
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон буюу Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан төв цэнгэлдэх хүрээлэн, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
2019 -оны 7 -р сарын 6
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 7 -р сарын 6
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонсголонгийн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ
Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм.
2019 -оны 7 -р сарын 5
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг байгууллаа
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төслийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахаар болж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тахаока Масато нар оролцов.
2019 -оны 7 -р сарын 5
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Технологийн бирж байгуулах тухай” хэлэлцүүлэг зохион байгууллаа
Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шинжлэх ухаан, технологийн салбарыг зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эдийн засаг, нийгмийн эрэлт, хөгжлийн захиалгад нийцсэн өрсөлдөх чадвартай болгож, хөгжлийн шинэ шатанд дэвшүүлэх зорилго бүхий технологийн бирж байгуулах тухай анхны хэлэлцүүлгийг 2019 оны долоодугаар сарын 03-ын өдөр “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 5
204
ДЭЛГЭРЭНГҮЙ