“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай

2014-05-28 00:00:00
2014 оны 05 сарын 28 өдөр                                  дугаар А/428                            Улаанбаатар хот
 
 
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 52/32 дугаар зөвлөмж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай” 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Удирдах хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, дүрмийг хоёрдугаар хавсралтаар, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусгуулж ажиллахыг хариуцсан агентлаг, байгууллагын дарга нарт, шаардлагатай хөрөнгийг нийслэлийн жил бүрийн төсөвт тусгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад тус тус даалгасугай.
  3. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн Удирдах хорооны ажлын албаны чиг үүргийг үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т хариуцуулсугай. 
  1. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Удирдах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосугай.
  1. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2014 онд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны явцын талаар 14 хоногийн дотор Удирдах хороонд танилцуулахыг                Ажлын хэсгийн ахлагч нарт үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
05 дугаар сарын 28-ны өдрийн
А/428 дугаар  захирамжийн
1 дүгээр хавсралт
 
 
 
 
 
“УХААЛАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН
УДИРДАХ ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
  1. Удирдах хорооны бүрэлдэхүүн:
 Дарга:         
Э.Бат-Үүл                   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
 
Нарийн бичгийн дарга:
Ё.Гэрэлчулуун           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
Гишүүд:      
Ц.Баатархүү              Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны дарга /зөвшилцсөнөөр/
Б.Түвшин                  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /зөвшилцсөнөөр/
Н.Батаа                     Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
Т.Бат-Эрдэнэ             Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Ц.Буяндалай             Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч
Н.Гантөмөр                Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
С.Очирбат                 Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан
  орлогч
Ц.Энхцэнгэл              Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Б.Бадрал                   Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Ү.Ганболд                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
Г.Зориг                      Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор
Б.Бат-Өлзий              Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга
  1. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн: 
“Ухаалаг засаглал” ажлын хэсэг:
Ахлагч:       
Ё.Гэрэлчулуун         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

 Гишүүд:      
Б.Амартүвшин         Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга
С.Баярбаатар          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
О.Нарантуяа            Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
Н.Долгоржав            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн
С.Баасанжав           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
Д.Баялагцэнгэл       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
С.Маргад-Эрдэнэ    Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Систем хөгжүүлэлт, ашиглалт, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн
 
“Ухаалаг эдийн засаг” ажлын хэсэг:
Ахлагч:       
Н.Батаа                    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

Гишүүд:      
Э.Тэмүүлэн              Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга
Ш.Төмөрбаатар         Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
Г.Пүрэвсүрэн            Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга
Ж.Энхтөр                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн ахлах мэргэжилтэн
Ж.Эрдэнэчимэг        Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
Р.Болормаа              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
Б.Түмэнбаяр            Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Систем хөгжүүлэлт, ашиглалт, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн
 
“Ухаалаг иргэн” ажлын хэсэг:
Ахлагч:       
Ц.Энхцэнгэл            Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Гишүүд:      
М.Отгонбаяр            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Б.Түвшинтөгс           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
Ц.Отгонбагана          Нийслэлийн Боловсролын газрын дарга
Б.Батцэнгэл             Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга
Ж.Баясгалан            Нийслэлийн Цагдаагийн газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа 
З.Энхтайван             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
Ц.Оюунсүрэн           Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн
 
“Ухаалаг үйлчилгээ” ажлын хэсэг:
Ахлагч:       
Ү.Ганболд                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

Гишүүд:      
Д.Баасанбат              Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга
О.Мөнх-Оргил           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн иргэд хүлээн авах төвийн дарга
З.Бадрал                   Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын орлогч дарга
Б.Мишигдорж            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн
Д.Цэрэндэжид           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
Б.Батчимэг                Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Б.Зулцэцэг                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн иргэд хүлээн авах төвийн мэргэжилтэн
 
“Ухаалаг орчин” ажлын хэсэг:
Ахлагч:       
Б.Бат-Өлзий                Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга

Гишүүд:      
Г.Зориг                       Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор
О.Түшиг                     Нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга
Б.Энхбаяр                  Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
Ч.Лодойравсал           Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн багш /зөвшилцсөнөөр/
А.Эрдэнэбаатар          Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  Компьютерийн техник, менежментийн сургуулийн багш, тэргүүлэх профессор /зөвшилцсөнөөр/
С.Нацагдорж              “Google thales” компанийн Монгол дахь төлөөлөгч /зөвшилцсөнөөр/   
В.Сансарбаяр             Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Систем хөгжүүлэлт, ашиглалт, үйлчилгээний хэлтсийн дарга
 
“Ухаалаг амьдрал” ажлын хэсэг:
Ахлагч:       
Б.Бадрал                   Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:
С.Отгонгэрэл            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Э.Энхцэцэг              Захирагчийн ажлын албаны захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга
М.Ням-Очир             Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
Э.Баттулга                Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга
Г.Энхтуяа                  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга
Н.Цогбадрах             Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга
Б.Болормаа             Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
05 дугаар сарын 28-ны өдрийн
А/428 дугаар  захирамжийн  
2 дугаар хавсралт
 
 
 
 
 
“УХААЛАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН
УДИРДАХ ХОРООНЫ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр /цаашид хөтөлбөр гэх/-ийн Удирдах хорооны үйл ажиллагаа нь дараах дүрмээр зохицуулагдана.
1.2 Удирдах хороо нь дэргэдээ Ажлын хэсгүүд /чиглэл тус бүрээр/, Арга зүйн зөвлөл, Ажлын албатай байна.
1.3 Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих тогтолцоо нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
 

 













Хоёр. Үйл ажиллагааны чиг үүрэг

2.1 Удирдах хороо нь хөтөлбөрийн хэрэгжилтэнд байнгийн хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэгтэй.
2.2 Ажлын хэсэг нь хөтөлбөрийн чиглэл /засаглал, эдийн засаг, иргэд, үйлчилгээ, орчин, амьдрал/ бүрээр өдөр тутмын үйл ажиллагааг гардан зохион байгуулж, хэрэгжүүлэх, удирдах хороонд ажлаа тайлагнах чиг үүрэгтэй. 
2.3 Арга зүйн зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Удирдах хороо болон Ажлын хэсгүүдийг нарийн мэргэжлийн зөвлөгөө болон мэргэжил, арга зүйгээр тогтмол хангаж ажиллах чиг үүрэгтэй.
2.4 Ажлын алба нь Ажлын хэсгээс хийж гүйцэтгэсэн болон хэрэгжүүлж байгаа ажлын тайланг нэгтгэн боловсруулах, хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, архивлах, Удирдах хорооны шийдвэрийн төсөл боловсруулах, хуралдааны бэлтгэл ажлыг хангуулах зэрэг Удирдах хороо болон Ажлын хэсгийн уулзалт, хурал, зөвлөгөөний зохион байгуулалтын бүхий л ажлыг хангуулж ажиллах чиг үүрэгтэй.
2.5 Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллага, нэгж, түүний албан хаагчид нь Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй.
 
Гурав. Үйл ажиллагааны чиглэл

3.1 Удирдах хороо нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.1.1 Хөтөлбөрийн хэрэгжилт, ажлын үр дүнгийн гүйцэтгэлийг үндэслэлтэй, тооцоо судалгаатай, индексэд суурилан тооцоолж, холбогдох дээд шатны байгууллагад тайлагнах
3.1.2 Ажлын хэсэг, арга зүйн зөвлөл, ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч хэлэлцэх, үнэлж, дүгнэх
3.1.3 Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагыг хөтөлбөрийн хэрэгжилтэнд татан оролцуулж, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах
3.1.4 Шаардлагатай тохиолдолд зөвлөх баг /Арга зүйн зөвлөл/ авч ажиллуулах, мэргэжлийн дэмжлэг, туслалцаа авах, олон улсын болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын бүтээлч, үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх
3.1.5 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлж, холбогдох шийдвэрийг хэлэлцэн батлах, мөрдүүлэх
3.1.6 Хөтөлбөрийн төлөвлөлт, гүйцэтгэлд байнгийн хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, мэдээллийн солилцоог шуурхай зохицуулж, шаардлагатай нөөцийг захиран зарцуулах
 
3.2 Ажлын хэсэг нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: 
3.2.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, Удирдах хороог мэдээллээр хангах, шаардлагатай хөрөнгө, хүний нөөцийн тооцоо судалгааг гаргаж, шийдвэрлүүлэх
3.2.2 Арга зүйн зөвлөлтэй нягт хамтран ажиллах, мэргэжлийн дэмжлэг, туслалцаа авах
3.2.3 Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагаас шаардлагатай шаардагдах мэдээллийг гаргуулах, ажиллагсдыг дайчлан хөтөлбөрийн үйл ажиллагаанд татан оролцуулах
3.2.4 Олон улсын болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын бүтээлч, үр дүнтэй хамтын ажиллагааг оновчтой зохион байгуулах
3.2.5 Хөтөлбөрийн хэрэгжилт, ажлын үр дүнгийн гүйцэтгэлийг үндэслэлтэй, тооцоо судалгаатай, индексэд суурилан тооцож, Удирдах хороонд ажлаа тайлагнах

3.3 Арга зүйн зөвлөл нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.3.1 Удирдах хороо болон Ажлын хэсгийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр тогмол хангаж, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх
3.3.2 Хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд явцын болон гүйцэтгэлийн үнэлгээ хийж, ажлын доголдлыг засаж сайжруулах, алдааг залруулах
3.3.3 Шинэ санал, санаачилга, тэргүүн туршлагыг судлах, танилцуулах, хамтран хэрэгжүүлэх
3.3.4 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний болон үр дүнгийн тайланг шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаатай гаргах, бодит үнэлгээ, дүгнэлт өгөх
3,3,5 Ухаалаг Улаанбаатар хотыг бий болгох урт хугацааны төлөвлөлт, олон улсын туршлагыг нутагшуулах, технологийн зөв шийдлүүдийг олох, шилдэг санаа, Улаанбаатар хотын онцлогт тохирсон шийдлүүдийг олоход дэмжлэг үзүүлэх

3.4 Ажлын алба нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.4.1 Ажлын хэсгээс хийж гүйцэтгэсэн болон хэрэгжүүлж байгаа ажлын тайланг нэгтгэн боловсруулах
3.4.2 Удирдах хорооны хурлаар хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн төвлөрүүлж, хурлын бэлтгэл ажлыг хангуулах
3.4.3 Удирдах хорооны шийдвэрийн төсөл боловсруулах, Удирдах хороо болон Ажлын хэсгийн уулзалт, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх, баталгаажуулах, архивлах
 
3.5 Нутгийн захиргааны байгууллагууд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.5.1 Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой /уялдаатай/ хөтөлбөрт тусгагдсан бүхий л ажлуудыг шуурхай хэрэгжүүлэх, ажлын биелэлт, үр дүнг бүрэн хариуцах
3.5.2 Ажлын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагыг нь биелүүлж ажиллах 
3.5.3 Хийж гүйцэтгэсэн болон хэрэгжүүлж байгаа ажлын тайланг нэгтгэн боловсруулах, тайлагнах, хамтран ажиллах
 
Дөрөв. Удирдах хорооны бүрэлдэхүүн:

4.1 Удирдах хороо нь нийт 15 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд түүнийг Нийслэлийн Засаг дарга удирдана.
4.2 Ажлын хэсэг нь тус бүр /чиглэл тус бүрээр ажлын хэсэг байгуулагдана/ 8-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагч нь Удирдах хорооны гишүүн байна.  
4.3 Арга зүйн зөвлөл нь хэдэн ч гишүүнтэй байж болох бөгөөд үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлагаас хамаарч хэдэн ч зөвлөл байгуулан ажиллаж болно.
4.4 Ажлын алба нь хэдэн ч гишүүнтэй байж болох бөгөөд Удирдах хорооны дэргэд зөвхөн 1 ажлын алба ажиллана.
4.5 Ажлын албаны чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын тухайн чиглэлийн хэрэгжүүлэгч агентлаг гүйцэтгэж болно. 
4.6 Нийслэлийн Засаг даргын захирамжаар удирдах хороо, ажлын хэсэг, арга зүйн зөвлөл, ажлын албаны бүрэлдэхүүнийг томилно.
4.7 Дээрх бүрэлдэхүүн, гишүүдийн тоо нь үе шат, хийгдэх ажлын онцлогоос хамаарч өөрчлөгдөж болно.
4.8 Удирдах хорооны өдөр тутмын үйл ажиллагааг нарийн бичгийн дарга удирдан зохион байгуулна.
 
Тав. Удирдах хороог байгуулах, татан буулгах

5.1 Удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар батална.
5.2 Нийслэлийн Засаг даргын зүгээс удирдах хороог дүрмээр хүлээсэн чиг үүргээ биелүүлэн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж дууссан гэж үзвэл холбогдох тайлан, хэлэлцүүлгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсний дараагаар татан буулгана.
5.3 Нийслэлийн Засаг даргын зүгээс удирдах хороог дүрмээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзвэл хугацаанаас нь өмнө татан буулгаж, шинээр удирдах хороог байгуулна.
5.4 Удирдах хорооны Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь Удирдах хорооны бүрэлдэхүүнтэй хамт томилогдох буюу чөлөөлөгдөнө. 
 
Зургаа. Удирдах хорооны ажлыг тайлагнах, дүгнэх

6.1 Удирдах хорооны ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тухайн жилийн ажлын тайлан байна.
6.2 Ажлын хэсэг нь Удирдах хороонд, Удирдах хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороонд тус тус ажлаа тайлагнана.
6,3 Удирдах хороо нь 14 хоног тутамд хуралдан ажлын явцтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр зохион байгуулж ажиллана.
6,4 Удирдах хороо, ажлын хэсгийн гишүүдийн ажиллах байр, тоног төхөөрөмж, бичиг хэргийн зардал, урамшууллыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө болон бусад эх үүсвэрээс гаргана.

 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
05 дугаар сарын 28-ны өдрийн
А/428 дугаар  захирамжийн
3 дугаар хавсралт
 
 
 

“УХААЛАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
2014-2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Хөтөлбөрийн Байгууллага, нэгж  
Зорилт Заалт Хэрэгжүүлэх арга хэмжээ Хариуцах Хяналт тавих  
Ухаалаг засаглал бүлэг  
1 1 .1 Хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааны дахин төлөвлөлт 1.1.1“Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн бодлогын удирдлагын бүтцийг бий болгоно. Хөтөлбөрийн бүх ажлыг хотын хэмжээнд нэгтгэн удирдах хороо болон зөвлөх багуудыг байгуулах НЗУХ НЗДТГ  
2 Удирдах хорооны дүрмийг батлуулах НЗУХ НЗДТГ  
3 Жил бүрийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тухай бүр батлуулах НЗУХ НЗДТГ  
4 1.1.2 “Smart City” дэд бүтцийн технологийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Smart City хөтөлбөрийн хүрээнд 2014 онд хийгдэхээр төлөвлөгдсөн 16 багц ажлыг гүйцэтгэх НМТГ НЗДТГ  
5 Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох программ хангамж НМТГ НЗДТГ  
6 Нийслэлийн нэгдсэн сүлжээний бүх шугам, төгсгөлийн төхөөрөмж бүрд найдвартай байдал, эрсдэлийн үнэлгээ хийх НМТГ НЗДТГ  
7 Нийслэлийн нэгдсэн сүлжээний төхөөрөмжүүдийг өөр хоорондоо 100 хувь тохирч ажилладаг төхөөрөмжүүдээр шинэчлэх  НМТГ НЗДТГ  
8 Нийслэлийн нэгдсэн сүлжээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинээр авах НМТГ НЗДТГ  
9 Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх НМТГ НЗДТГ  
10 Төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг Цахим хэлбэрт шилжүүлэх НМТГ НЗДТГ  
11 Иргэдийн цахим нэг цонх бий болгох НМТГ НЗДТГ  
12 Цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний систем  НМТГ НЗДТГ  
13 Ухаалаг төхөөрөмжид зориулсан аппликейшн гаргах НМТГ НЗДТГ  
14 Видео хурлын ситем нэвтрүүлэх НМТГ НЗДТГ  
15 Шилэн дансны тогтолцоо бий болгох НМТГ НЗДТГ  
16 Шилэн тендерийн тогтолцоо бий болгох НМТГ НЗДТГ  
17 Ulaanbaatar.mn-ийг шинэчлэн, сайжруулалт хийх НМТГ НЗДТГ  
18 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд e_office-ийн систем нэвтрүүлэн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах НМТГ НЗДТГ  
19 Нийслэлийн нэгдсэн  сүлжээнд холбогдоогүй байгаа дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбох /Баянгол, Багахангай, Налайх, Багануур/ НМТГ НЗДТГ  
20 Нийслэлийн Дата төв төслийг хэрэгжүүлэх      
21 Сүлжээ сервер системийн нэгдсэн хяналт, удирдлага бий болгох НМТГ НЗДТГ  
22 Нийслэлийн нэгдсэн сүлжээ, дата төвийн нууцлал хамгааллын шийдэл боловсруулах НМТГ НЗДТГ  
23 Нийслэлийн Дата төвийн нууцлал хамгаалалтын системийг бий болгох, суурилуулж, нэвтрүүлэх НМТГ НЗДТГ  
24 Үйлдлийн систем, мэдээллийн сан, үүлэн тооцоолуур, нэгдсэн хадгалалт, хяналтын системийн багц программ хангамж бий болгох НМТГ НЗДТГ  
25 Нийслэлийн Дата төвийн ерөнхий дизайн боловсруулах НМТГ НЗДТГ  
26 Нийслэлийн Дата төвд нэмэлт серверүүд авах НМТГ НЗДТГ  
27 Нийслэлийн Дата төвд Мэдээлэл хадгалах дэд систем бий болгох НМТГ НЗДТГ  
28 Хяналтын төв бий болгох НМТГ НЗДТГ  
29 1.1.3 Хот байгуулалтын оновчтой төлөвлөлтийн загвар боловсруулна. Хотын дэд төвүүдийг бий болгох ажлыг хурдавчилах СБТХ НЗДТГ  
30 1.1.4  Мэдээллийн дүн шинжилгээнд тулгуурласан урьдчилан тааварлах систем бий болгоно. (big data) Мэдээллийн дүн шинжилгээний системийн нэгдсэн програм хангамж боловсруулж эхлэх НМТГ НЗДТГ  
 
31 1.2 Хууль эрх зүйн хүрээний оновчлол, шинэтгэл 1.2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилж байгаа хууль эрх зүйн акт, журам, шийдвэрийн нэгдсэн сантай болно. Нийслэл, дүүргийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрүүдэд кодификаци хийх ННЗБ-ууд, ТББ ХЭЗХ  
32 Зөрчилтэй шийдвэрүүдийг ялгаж, хүчингүй болгох ажлыг зохион байгуулах ХЭЗХ, ННЗБ-ууд НЗДТГ  
33 Зөрчилтэй шийдвэрүүдийг хүчингүй болгосон талаар иргэд, олон нийтэд тухай бүр мэдээлэх  
34 ННЗБ-уудын нийтлэг хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдэд үнэлгээ хийлгэх ХЭЗХ, ТББ НЗДТГ  
35 Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилж байгаа журам, шийдвэрүүдийн давхцал, хоорондын зөрчлийг арилгаж тоог цөөлөх  ХЭЗХ НЗДТГ  
36 1.2.2 Ухаалаг засаглалын зарчимд нийцэхгүй шийдвэр, журмыг бүртгэдэггүй тогтолцоонд шилжинэ. Улс, хот, хотын харьяа газруудын хэмжээнд гаргах хууль эрх зүйн бичиг баримтын шалгуур үзүүлэлтүүд, төрөл ангиллыг тодорхой болгох ХЭЗХ НЗДТГ  
37 1.2.3 “Улаанбаатар хотын дүрэм”-тэй болно.  Нийслэлийн хотод хамтран ажиллаж амьдрах нэгдсэн дүрмийг боловсруулах ХЭЗХ НЗДТГ  
38 1.2.4 Нийтэд ойлгомжтой, заавал мөрдөх, хялбаршуул-сан дүрмийг нийтээр мөрдүүлнэ. Хялбаршуулсан дүрмийн багцыг тайлбарлах, хичээллэх, тест авч дүгнэх програм хэрэгслийг боловсруулах НМТГ, БГ ХЭЗХ  
39 УИХ-аас шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах нийтлэг журмыг боловсруулах ХЭЗХ НЗДТГ  
40 УИХ-аас шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах, хангуулах дүрэм, журам, шийдвэрийг тухай бүр гаргах ННЗБ-ууд ХЭЗХ  
41 1.3 Нийслэлийн харъяа байгууллагуудын бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагааны чиг үүргийн шинэчлэл 1.3.1“Төрийн үйлчилгээний төв” байгуулна Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөх, гүйцэтгүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах журмыг боловсруулах, хэрэгжүүлэх СБТХ, ХЭЗХ НЗДТГ  
42 1.3.2 Нийслэлээс дүүрэгт, дүүргээс хороодод эрх мэдэл, чиг үүрэг шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйлчилгээнд дүн шинжилгээ хийх ХШҮХ, ННЗБ, ТББ НЗДТГ  
43 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын зарим чиг үүргийг дүүрэг, хороонд шилжүүлэх ажлын жагсаалт гаргаж, зохицуулалт хийх НЗУХ, ХЭЗХ НЗДТГ  
44 Дүүргүүдэд архи, согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл цуцлах эрх, нохой муур устгах ажлыг зохион байгуулах эрхийг шилжүүлэх ЗАА, ДЗДТГ НЗДТГ  
45 Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын зарим чиг үүргийг хороонд шилжүүлэх ажлын жагсаалт гаргаж, зохицуулалт хийх НЗУХ, ХЭЗХ НЗДТГ  
46 Иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх НЗУХ, НУБГ, ДЗДТГ, Хороо НЗДТГ  
47 Хороодод цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тохижилтын ажил, үйлчилгээг шилжүүлэх ЗАА, ДЗДТГ, Хороо  
48 1.3.3 Хороодыг иргэдийн байгууллага болгоно. Хороог ажлын албатай болгох, дүрэм /үйл ажиллагааны нийтлэг журам/-ийг боловсруулах НЗУХ, ХЭЗХ, ХШҮХ НЗДТГ  
49 Хороог төсөвтэй болгох  
50 Хороог иргэний гүйлгээнд оролцох эрхтэй болгох  
51 Хорооны Засаг дарга, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах НЗУХ, ХЭЗХ, ХШҮХ НЗДТГ  
52 Хорооны албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг адил түвшинд хүргэх  
53 Хорооны хэсгийн ахлагч нарын эрх зүйн байдлыг тодорхой болгох  
54 32 хороог холбосон шилэн кабелийг засварлах, сэргээх НМТГ, НЗДТГ  
55 6 хороог шинээр шилэн кабельтай холбох      
56 Хороодын байрны урсгал засвар, тоног төхөөрөмжийн хэрэгцээг судалж, шийдвэрлэх      
57 1.3.4 Төрийн зарим чиг үүргийг гэрээт үйлчилгээнүүдэд шилжүүлнэ. ОНХС-ийн хөрөнгөөр хувийн хэвшил болон иргэдээр хийж гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах Дүүргийн ЗДТГ СБТХ  
58 Төлбөртэй үйлчилгээний жагсаалтыг гаргаж, эрэмбэлэх НЗУХ, ННЗБ-ууд НЗДТГ  
59 Төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх нийтлэг журам боловсруулж, батлуулах  
60 Төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, гэрээ байгуулан төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх  
61 Нийгэмд тустай, ашгийн бус ажил, үйлчилгээний жагсаалт гаргаж, эрэмбэлэх НХБХ, ННЗБ-ууд НЗДТГ  
62 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын зарим үйлчилгээг гэрээгээр мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлэх нийтлэг журмыг боловсруулах ТХАХ, ННЗБ-ууд НЗДТГ  
63 1.3.5 Судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн /иргэн төвтэй/, хууль хэрэгжүүлэхэд тулгуурласан зохистой бүтцийг бий болгох       Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэх, статусыг нь тодорхой болгох, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар бүтцийн өөрчлөлтийг хийх НЗУХ НЗДТГ  
64 1.4 Хотын сайн засаглал, үйл ажиллагааны бүтээмжийн удирдлагын менежмент 1.4.1 “Хотын зөв удирдлага” системийг бий болгоно. Хотын засаглалын индексийг тодорхойлох, хариу арга хэмжээ төлөвлөх НЗУХ НЗДТГ  
65 1.4.2 Ажлын бүтээмжид тулгуурласан үйл ажиллагааны горимд шилжинэ. Төрийн ажилтны цахим ажлын байрууд бий болно. Байгууллага ба хувь хүний гүйцэтгэлийн явцын болон үр дүнгийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ХШҮХ НЗДТГ  
66 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтнуудыг сэлгэн ажиллуулах НЗУХ, ННЗБ-ууд НЗДТГ  
67 Нийслэлийн албан хаагчдын цахим ажлын байрыг бий болгох НМТГ, НЗУХ НЗДТГ  
68 1.4.3 Гүйцэтгэлийн хяналт, хариуцлагын шинэ горимд орно. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд тогтмол хяналт шинжилгээ хийж, ажлын үр дүнг тооцох, ил тод мэдээлэх ХШҮХ НЗДТГ  
69 Шийдвэр гаргах, хяналт тавих албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх журмыг боловсруулж, хэрэгжүүлэх ХШҮХ, НЗУХ, ХЭЗХ НЗДТГ  
70 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг хөндлөнгийн байгууллага болон иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлэх, үйл ажиллагаанд ашиглах ХШҮХ, НЗУХ, ХЭЗХ НЗДТГ  
71 Нийслэлийн төсвийн орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтыг шинэ шатанд гаргах СТСХ НЗДТГ  
72 1.4.4 Үйлчил-гээний хурд, соёлыг дээшлүүлж, хүнд суртал, авлигын эх үүсвэрүүдийг устгана. Хүн хүнтэй биечлэн харилцах явцад үүсдэг бүдүүлэг харилцаа, хүнд суртал, авлигын боломж бололцоо, шалтгаан нөхцлийг үгүй хийх НЗУХ НЗДТГ  
73 1.4.5 Үр дүнд суурилсан цалин, урамшууллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх      
 
 
 
 
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтнуудын сургалтын нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх НЗУХ НЗДТГ  
74  
 
 
 
"Ухаалаг төр-Нутгийн захиргаа" сургалт зохион байгуулах НЗУХ НЗДТГ  
75 Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ННЗБ-ууд НЗУХ  
76 Төрийн захиргааны албан тушаалтнуудын цалин, урамшууллыг сүлжээгээр бус тухайн хүний ур чадвар, байгууллагыг хөгжүүлэх хэрэгцээнд нийцүүлэн гэрээгээр тохиролцон тогтоодог зарчмыг судалж хэрэгжүүлэх НЗУХ, СТСХ, ХШҮХ НЗДТГ  
77 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд жил бүрийн үйл ажиллагааны зардалд 10 сая төгрөгийг хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулан төсөвлөх ННЗБ-ууд СТСХ  
78 1.5 Ил тод байдлыг хангах, нээлттэй шударга орчин бүрдүүлэх 1.5.1 Төр, нийтийн үйлчилгээний байгууллагууд, тэдгээрт ажиллагсдын   өдөр тутмын үйл ажиллагаанд иргэдийн бүрэн хяналт тогтооно. Төсвийн төлөвлөлт болон зарцуулалтын талаар гаргасан шийдвэрийг цахим хуудсанд байршуулах СТСХ НЗДТГ  
79 Байгууллагын батлагдсан орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг ил тод болгож, сул орон тоог тухай бүр зарлаж, нээлттэй сонгон шалгаруулах ННЗБ НЗУХ  
80 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төрийн албан хаагчдын мэдээллийн сан бүрдүүлж, цахим хуудсанд байршуулах ННЗБ НЗУХ  
81 Нийслэлийн удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийг цахим хуудсаар тухай бүр мэдээлэх НЗУХ ХМОНХХ  
82 1.5.2 Нийслэлийн харъяа газар, агентлаг, байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд Шилэн данс системийг нэвтрүүлж иргэдэд ойлгомжтойгоор тайлагнана. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох Шилэн данс систем нэвтрүүлэх НМТГ СТСХ  
83 1.5.3 Нээлттэй мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлнэ. Ямарч хязгаалалтгүйгээр хүн бүр хэрэглэж болох нээлттэй мэдээллийн талаар журам гаргах ХЭЗХ НЗДТГ  
84 1.5.4 Худалдан авах ажиллагаанд “Шилэн тендер” системийг нэвтрүүлнэ. Худалдан авах ажиллагааны ил тод  байдлыг хангах  Шилэн тендер систем нэвтрүүлэх НМТГ, НХААГ СТСХ  
85 1.5.5 Бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лиценз олголтын явцыг нийтэд ил болгох “Шилэн лиценз” систем ажиллуулна. Тусгай зөвшөөрөл олгох үйл явцын шат дамжлагыг цөөлж, цахим хэлбэрээр олгох ажлыг нэвтрүүлэх ННЗБ НЗУХ  
86 1.5.6 “Иргэдийн оролцоо” тогтолцоог бий болгоно. Иргэдийн эрх ашигтай холбоотой шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах, эргэн мэдээлэх журам боловсруулж мөрдөн ажиллах НЗУХ, ХЭЗХ НЗДТГ  
87 Иргэний оролцоотой төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, хянах ажлыг зохион байгуулах ННЗБ-ууд СТСХ  
Ухаалаг эдийн засаг бүлэг  
88 2.1 Инновацийг дэмжсэн хот болох 2.1.1 Ухаалаг хотын инновацийн төвүүдийг байгуулна. Технологийн инновацийн шинэ санал санаачлагуудыг хэрэгжүүлэх НЗУХ, СБТХ НЗДТГ  
89 2.1.2 Хүүхэд залуучуудын, техникийн сэтгэлгээг хөгжүүлэх ордонг дүүрэг бүрт байгуулна. Залуу техникчдийн ордон байгуулах НЗУХ, СБТХ НЗДТГ  
90 2.1.3 Улаанбаатар хотын иргэн бүр шинийг санаачлагч хөдөлгөөн өрнүүлнэ. Инновацийн хөдөлгөөнд иргэн бүрийн оролцоог хангах ННЗБ-УУД НЗДТГ  
91 2.1.4 Хотын өрсөлдөх чадварын судалгааны нийгэмлэг байгуулна. Нийгэмлэгийг байгуулж үйл ажиллагааг тогтворжуулна СТБХ НЗДТГ  
92 2.2     Бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх 2.2.1 Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх худалдан авалтанд үндэсний үйлдвэрлэгчдийг, өмнөх гэрээт ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийг давуу эрхтэй оролцуулах нөхцлийг бүрдүүлнэ. Нийслэлийн нутгийн захиргааны байгуулагуудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, бараа материалыг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авах ННЗБ-ууд НХААГ, СТСХ  
93 Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хөтөлбөр, журам боловсруулж, хэрэгжүүлэх НЭЗХГ, НҮХААГ НЗДТГ  
94 2.2.2 Газрын бирж байгуулна. Газрын биржийг байгуулж, газрын харилцааг цахимжуулах ажлыг эхлүүлэх НӨХГ СБТХ  
95 52 байршилд 15.0 мян.га газрыг иргэдэд хувьчлах ажлыг зохион байгуулах НӨХГ СБТХ  
96 Нийслэлийн газар, газар дээрх төслийг барьцаалж хөрөнгө босгох ажлыг зохион байгуулах НӨХГ, НЭЗХГ СБТХ  
97 2.2.3 Хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээнд төсвийн хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлана. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээний жагсаалтыг гаргах, дүн шинжилгээ хийх ННЗБ-ууд, НЭЗХГ СБТХ  
98 Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээнд төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих ХШҮХ НЗДТГ  
99 2.3 Төр, хувийн хэвшлийн харилцааг оновчтой болгож, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх 2.3.1 Нийслэлийн өмчийн бодлогыг оновчтой томъёолж ихэнх өмчийг гэрээ, түрээс, лизингээр ашиглах горимд шилжинэ. Нийслэлийн өмчийн бүртгэл, тооцоог нарийвчлан гаргах, хяналтыг сайжруулах НӨХГ СТСХ  
100 Нийслэлийн өмчийн барилга, байгууламжийн ашиглалтад дүн шинжилгээ хийж, түрээсийн зардлын судалгаа гарган, хувьчлах шийдвэрийг гаргах  
101 2.3.2 Нийслэлийн нутгийн байгууллагуудын  аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлана. Төрд байх зайлшгүй шаардлагатайгаас бусад үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлнэ. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулна. Нийслэлийн өмчийг хувьчлах жагсаалтыг өргөжүүлэх, батлуулах, жагсаалтын дагуу хувьчлалын ажлыг эхлүүлэх ӨХГ НЗДТГ  
102 Нийслэлийн өмчийн ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэчилж, сайжруулах ӨХГ, ЭЗХГ НЗДТГ  
103 Нийслэлийн нутгийн захиргааны байгуулагуудын аж ахуйн үйл ажиллагааны жагсаалтыг гаргах, дүн шинжилгээ хийх ННЗБ-ууд, НЭЗХГ СТСХ  
104 Хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлах үйлчилгээний жагсаалт гаргах, дүн шинжилгээ хийх НЭЗХГ НЗДТГ  
105 Хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаатай давхацсан нийслэлийн өмчит байгууллага байгуулж буй эсэхэд хяналт тавих НӨХГ НЗДТГ  
106 2.4 Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих 2.4.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих журам гаргана. Нийслэлийн бонд бий болгож гадаад зах зээлд худалдана. СБТХ, НЭЗХГ НЗДТГ  
107 2.4.2 Орчиндоо хувийн хөрөнгө оруулалт хийх иргэдийн санаачлагыг дэмжих, урамшуулах журам гаргана. Оршин суугаа орчноо тохижуулсан иргэдийг урамшуулах, хөрөнгө оруулалтыг нөхөн олгоно. СБТХ НЗДТГ  
108 2.4.3 Нийслэлд нэн шаардлагатай төслүүдийг хувийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлнэ. Иргэдийн хувийн хөрөнгө оруулалт хийх чиглэл, хязгаарлалт, онцлогийг нарийн заасан журам гаргана СБТХ, ЭЗХГ НЗДТГ  
109 2.5 Улаанбаатар хотын брэнд бий болгох 2.5.1 Улаанбаатар хотын “Brand Book” боловсруулж хотын ерөнхий өнгө хэлбэр, гудамж талбайн тоноглол, барилга байгууламж, төрийн үйлчилгээ, хувцаслалтын өнгө, дизайныг өөрчилнө. Хэн ч хаанаас ч хараад Улаанбаатар гэж таних брэндийг бий болгох ННЗБ-ууд НЗДТГ  
110 2.5.2 Улаанбаатар хот дэлхийн хотуудын дунд онцгойрох брэнд бүтээгдэхүүн, соёл, чадвар, хоол, ногоон байгууламж, гоёлууд зэргийг бий болгоно. Улаанбаатар хотын онцлогийг харгалзсан бүтээгдэхүүний стандарт, хэрэглээг тодорхой болгоно. ННЗБ-ууд НЗДТГ  
111 2.5.3 Ногоон орчинг бүрдүүлэх Улаанбаатарын төлөө мод тарих хөдөлгөөнийг байнгын, өрсөлдөөнт, сайн дурын, амралт цагийн хэлбэрт оруулна. Ногоон байгууламжийг хамгаалах оршин суугчлын зөвлөл байгуулна ЗАА, ТХХУХ НЗДТГ  
112 2.6 Хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэх 2.6.1 Иргэн бүрийн ажил эрхлэлт, мэдлэг чадварын судалгааг хэсгийн ахлагч нараар тогтмол, өдөр бүр хийлгэж хэвшинэ. Хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг хорооны түвшинд, сайн дурын ажилтнуудаар хийлгэнэ. Судалгааг хороо, хэсэг, СӨХ-ийн ажиллагсадаар, сайн дурын санаачлагаар хийлгэнэ НХБХ, ХөГ НЗДТГ  
113 2.6.2 Хөдөлмөр эрхлэлтийн онлайн индекс хөтөлнө.  Ажилд орсон, ажилд зуучилсан тоогоор онлайн индекс гаргаж иргэдэд мэдээлнэ НХБХ, ХөГ НЗДТГ  
114 2.6.3  Бичил санхүүгийн тогтолцоог бүрдүүлнэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тусгай бүсүүдийг байгуулж, тохижуулж, ажил эрхлэх урам зориг оруулах орчинг бүрдүүлнэ. Үүргийн болон улирлын чанартай жижиг бизнес эрхэлдэг худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийхгүй байх, зах зээлийн зарчмаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх ДЗДТГ ЗАА  
115 Түр болон цагийн ажлын тогтолцоог хөгжүүлэн, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад туслах ажлуудыг цагийн ажлаар гүйцэтгүүлэх журам боловсруулах, хэрэгжүүлэх ННЗБ, НХГ НХБХ  
116 Бичил зээлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх НХГ, ДЗДТГ НХБХ  
117 Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх НҮХААГ, ЖДҮДТ НЗДТГ  
Ухаалаг иргэн бүлэг  
118 3.1 Боловсрол, мэдлэгтэй иргэн 3.1.1 Бүх нийтийн албан бус боловсролын сүлжээ байгуулна. Нийтийн онлайн сургалтын нээлттэй орчны систем боловсруулж үнэмлэх, гэрчилгээ олгох БГ, НМТГ НЗДТГ  
119 3.1.2 Хувь хүний бие даасан хөгжил, ном, мэдлэгийн нөхөрлөлүүдтэй хамтран ажиллана. Хүний хөгжил, өөрийгөө хөгжүүлэхэд туслах байр сав, орчинг бүрдүүлэх БГ, ДҮҮРГҮҮД НЗДТГ  
120 3.1.3 Мэдээлэлтэй иргэн орчин бүрдүүлнэ. Чухал хэрэгцээт мэдээллийг нэг цэгээс авах боломж бүрдүүлэх НЗУХ, ДҮҮРГҮҮД НЗДТГ  
121 3.2 Хотын соёл- Иргэний бахархал 3.2.1 Цэвэр Улаанбаатар хөдөлгөөн өрнүүлнэ. Хоггүй, цэвэр Улаанбаатарыг бий болгох суралчилгаа, сургалт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авах ЗАА, ТХХУХ, ДҮҮРГҮҮД НЗДТГ  
122 3.2.2 Дундын өмчлөлийн эд хөрөнгө, аж ахуйн тогтолцооны ашиглалтыг                              сайжруулна. Дундын өмчлөлийн үр ашигтай ашиглалт, хадгалалт хамгаалалт оршин суугчдыг татан оролцуулах эдийн засгийн хөшүүргийг бий болгох ӨХГ, ДҮҮРГҮҮД НЗДТГ  
123 3.2.3 Олон нийтийн газар биеэ зөв авч явах хэм хэмжээ,  заншил, ёс зүйг хэвшүүлэх Олон нийтийн газар биеэ зөв авч явах журам гаргаж сурталчилгаа, сургалтуудыг тогтмол явуулах ХЭЗХ, НЦГ НЗДТГ  
124 3.2.4 Үйлчилгээний соёлын стандартыг бий болгож мөрдүүлнэ Нийтийн үйлчилгээний газруудын үйлчилгээний соёлын заавал байх стандартыг бий болгох НХБХ, ХЭЗХ, НСУГ НЗДТГ  
125 3.3 Эрүүл идэвхтэй хүн 3.3.1 Буруу зуршилгүй хүн санаачлагыг дэмжинэ. Архи тамхигүй орчинг олшруулж, зөв хэрэглээний сурталчилгааг тогтмолжуулах НХБХ,    ЗАА НЗДТГ  
126 3.3.2 Гэр бүлийг дээдлэх хөдөлгөөн, эрүүл хүн, бүх нийтийн биеийн тамир төсөл хэрэгжүүлнэ. Гэр бүлийн өдрийг бий болгох НХБХ, ДҮҮРГҮҮД НЗДТГ  
127 3.4    “Найрсаг Улаанбаатар хотын иргэн” төсөл хэрэгжүүлнэ. Найрсаг харилцааг хотын иргэн бүрийн өдөр тутмын зуршил болгоно. Иргэд найрсаг харилцааг өөрөө эхэлж өрөөлөөс шаардах  хэвшилд суралцах АЖГ, ДЗДТГ НЗДТГ  
Ухаалаг үйлчилгээ бүлэг  
128 4.1     Төр-иргэний үйлчилгээ 4.1.1 Төрийн үйлчилгээний салбар төвүүдийг хүн амын нягтаршил, орон зайг харгалзан бүсчлэн байгуулна. Төрийн үйлчилгээний жагсаалтыг гаргах НЗУХ, ННЗБ-ууд НЗДТГ  
129 Судалгаанд суурилж төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөлөх, хялбаршуулах ажлыг зохион байгуулах НЗУХ, ННЗБ-ууд НЗДТГ  
130 Төрийн үйлчилгээ авах ерөнхий зураглал /схем/-ыг гаргах, мэдээлэх  
131 Төрийн үйлчилгээний нийтлэг журмыг боловсруулж, хэрэгжүүлэх НЗУХ, ННЗБ-ууд НЗДТГ  
132 Төрийн үйлчилгээний салбар төв байгуулах тооцоо судалгаа гаргаж, төсвийн тодотголд тусгуулах НЗУХ, ДЗДТГ НЗДТГ  
133 Төрийн үйлчилгээний нэгдсэн сан, тогтсон нэг загварын үйлчилгээ "стандарт багц"-тэй болох  
134 Туршилтаар Хан-Уул дүүргийн 1, 8, 15, 16 хороонд стандарт багцын үйлчилгээг эхлүүлэх НЗУХ, ХУДЗДТГ НЗДТГ  
135 Хороо-Төрийн үйлчилгээний салбар төв-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хоорондын шуудан хүргэлтийн ажлыг нэвтрүүлэх /хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх/ НЗУХ, ДЗДТГ, Хороо  
136 ТҮЦ машиныг боломжтой газар байршуулах НЗУХ, ДЗДТГ НЗДТГ  
137 Хороо бүрт төрийн үйлчилгээний цахим машиныг нэвтрүүлэх ажлыг судлах НЗУХ, ДЗДТГ, Хороо  
138 4.1.2      Иргэний цахим нэг цонхоор иргэдтэй харилцана. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын (78) үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах НМТГ НЗУХ  
139 Нийслэлийн Дата төслийг хэрэгжүүлэх  
140 Иргэдийн цахим нэг цонх бий болгох  
141 4.1.3     Иргэдийн аж амьдралыг судлах ажлыг тогтмол болгоно. Төрийн бодлого боловсруулахад ажиллгаанд иргэдэд ойр ажилладаг судлаачдын судалгааг түлхүү ашиглах  
142 4.2 Төр-Бизнес үйлчил-гээ 4.2.1 Төр бизнесийн үйлчилгээг хялбаршуулж цахимжуулна. Төрийн үйлчилгээний эрх мэдэл бүхий ажилтантай нүүр тулан уулзахыг болиулж, үйлчилгээний тусгай ажилтнаар дамжин үйлчилгээг авдаг болгох НЗУХ НЗДТГ  
143 4.2.2 Төрийн хүнд суртлын эсрэг, бизнесийн байгууллагын дуу хоолойг сонсож, эрх үүргийг нэмэгдүүлэх Төрийн үйл ажиллагааны хүнд суртлыг арилгах тусгай баг ажиллах НЗУХ НЗДТГ  
144 4.2.3 Гадаадын зах зээлд өрсөлдөхийг дэмжих зөвлөх үйлчилгээг бий болгоно. Бизнесийн төлөөлөгчид болон гадаад түншүүдийг уулзуулах мэдээллийн төв болон портал ажиллуулах НЗУХ НЗДТГ  
145 4.3 Төрийн үйлчилгээний хурд, хүртээмж 4.3.1 Байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулснаар иргэнээс шаардах баримт бичгийг цөөлнө. Цаасгүй технологид шилжинэ. Байгууллага хооронд солилцох мэдээллийн урсгал, загварыг тодорхойлох, цахим мэдээлэл, баримт бичиг солилцох, нэг түвшинд хүлээн зөвшөөрөх журмыг боловсруулж, нэвтрүүлэх НЗУХ, ХЭЗХ НЗДТГ  
146 Төрийн албан хаагчдын тоон гарын үсгийг баталгаажуулах НМТГ НЗУХ  
147 Төрд бүртгэгдсэн иргэний мэдээллийг төрийн байгууллагууд хоорондоо цахим хэлбэрээр солилцох нөхцлийг бүрдүүлэх НМТГ НЗУХ  
148 Байгууллагын мэдээлэлд хандах хандалтын зэрэглэл, эрхийг тодорхой болгох НМТГ НЗУХ  
149 Төрд бүртгэгдсэн мэдээллийг иргэнээс дахин шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлдэг болох ННЗБ НЗУХ  
150 4.3.2 Төрийн үйлчилгээний видео болон цахим хяналтыг сайжруулна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын видео хурлын системийг нэвтрүүлэх НМТГ НЗУХ  
151 4.3.3 Үүлэн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлнэ. Төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч, юугаар ч авах боломж бүрдүүлэх НМТГ НЗДТГ  
152 4.4 Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага 4.4.1 Нийслэлийн шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулна. Цахилгаан, дулаан, ус, цагдаа, гэрэлтүүлэг, зам, нийтийн тээврийн   хяналтын нэгдсэн шуурхай удирдлагын төв байгуулах ЗАА НЗДТГ  
153 4.4.2 Нэгдсэн хяналтын мэдээллийг нийтээр ашиглана. Иргэн бүр өөрт хамаарах мэдээллийг хяналтын нэгдсэн төвөөс авах ЗАА НЗДТГ  
Ухаалаг орчин бүлэг  
154 5.1 Эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдүүлнэ. 5.1.1 ЭАБИ-ийг байнгын болгож, интервенцүүдийг хийнэ. Эрүүл, аюулгүй байдлын индексэд тулгуурласан төлөвлөлт хийх ННЗБ-ууд СБТХ, НХБХ  
155 5.1.2 Ногоон эдийн засгийн шийдлүүдийг нэвтрүүлж бүх тээврийн хэрэгсэл, барилга байгууламжинд байгальд ээлтэй зэрэглэлүүдийг олгоно. Нүүрс хүчлийн хий ялгаруулах, байгальд хор хөнөөл учруулдаг түүхий эд хэрэглэдэг, эрчим хүч их шаарддаг тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг зэрэглэж тусгай тэмдэглэл олгох НБОНХГ НАЧА НЗДТГ  
156 5.1.3 Нийтийг хамарсан, гэнэтийн гамшгийн менежментийн удирдлагын нэгдсэн тогтолцоонд шилжинэ. Нийтийг хамарсан гэнэтийн гамшгийн үед авах арга хэмжээний нэгдсэн журам боловсруулж, сургалт явуулах СБТХ, ОБГ, ЕТГ НЗДТГ  
157 5.2 Улаанбаатар хотын мэдээллийн дэд бүтцийг байгуулах 5.2.1 Хотын нэгдсэн үүлэн дата төвийг байгуулна. Хотын мэдээллийн дэд системын гол цөм болон ажиллах дата төвтэй болох СБТХ, НМТГ НЗДТГ  
158 5.2.2 Сүлжээ-ний хүртээмж чанарыг сайжруулж, Утасгүй интернет бүхий хот болно. Улаанбаатар хотыг бүхэлд нь утасгүй интернетжүүлэх НМТГ НЗДТГ  
159 Нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байгаа дүүрэг, хороодыг  нэгдсэн сүлжээнд холбох /БГД, БХД, НД, БНД/ НМТГ НЗДТГ  
160 5.2.3 Цахим аюулгүй байдал, мэдээллийн нууцлал Хотын сүлжээ болон дата төвийн нууцлал хамгаалалтын нэгдсэн шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх НМТГ НЗДТГ  
161 5.3 Мэдээллийн зөөлөн дэд бүтэц 5.3.1 Зөөлөн дэд бүтэц, хэвтээ болон босоо дэд бүтцийг холбоно. Цахим үйлчилгээнүүд хүрэх сувгууд бий болно. Иргэн болон ажилтан,     ажилтан - удирдлага, ажил үйлчилгээ – хяналт гэх мэт мэдээллийн урсгалыг зохицуулах үйлчилгээний сувгууд бий болох НМТГ НЗДТГ  
162 5.3.2 Мэдээллийн сангуудын чанар, ашиглалтыг сайжруулна. Нэгдсэн мэдээллийн системд ажилтан, иргэн, удирдлага хоорондоо харилцахдаа нэгдсэн мэдээлийн санг ашиглах ННЗБ-УУД НЗДТГ  
163 5.3.3 Хувийн хэвшилд мэдээллийн сан ашиглах, тусгайлсан боломж олгоно. Ухаалаг гар утас, төхөөрөмжүүдэд зориулагдсан аппликейшнүүд боловсруулах НМТГ, ННЗБ-УУД НЗДТГ  
164 5.4 Хөдөлгөөн, мэдээллийн тэгш хүртээмж 5.4.1 Ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлнэ. Айл өрх, албан газар бүр ухаалаг төхөөрөмж ашиглахыг дэмжих дэд бүтцийг байгуулах НМТГ, ННЗБ-УУД НЗДТГ  
165 5.4.2 Нийтийн тээврийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөнийг мэдээлэх, төлбөр тооцоог хөнгөвчлөх шийдлүүдийг нэвтрүүлэх НТГ НЗДТГ  
166 5.4.3 Дундаа хамтран ашиглах тээврийн хэрэгслийн орчинг бүрдүүлнэ. Дугуйн замууд барина. Тээврийн хэрэгслийн хамтарч ашиглах (car sharing) бизнесийн дэмжих ЕТГ НЗДТГ  
167 5.5 Хотын нийтийг хамарсан технологийн тоноглол (IoT) 5.5.1 Үйлчилгээний коиск, АТМ, e-Map, e-Guide-ууд бий болно. Улаанбаатар хотын бүх цэгийг цахим зураглалд оруулан нийтийн хүртээл болгох НМТГ НЗДТГ  
168 5.5.2 Smart Meter, Smart Sensor, QR code, NFC-г хотын үйлчилгээнл өргөнөөр ашиглана. Ухаалаг төхөөрөмжөөр (Smart Meter, SmartSensors) хотын үндсэн байгууламж, нийтийн хэрэглээний эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг тоноглох ННЗБ-УУД НЗДТГ  
169 5.6 Дэд бүтцийн шинэчлэл  5.6.1 Эрчим хүчний салбарт Smart Grid системийг нэвтрүүлнэ. Эрчим хүчний хоёр талт удирдлага хяналтын дэд системийг хотын хэмжээнд байгуулах ЗАА, НМТГ НЗДТГ  
170   5.6.2 Хог орчны бохирдлын хяналт, арчилгаа, дахин боловсруулалтын үр өгөөжтэй шийдлүүдийг нэвтрүүлнэ. Хог хаядлыг ангилан хаядаг журмыг хатуу мөрдүүлэх ЗАА НЗДТГ  
171 5.6.3 Улаанбаатар хотын ус суваг, түгээлтийн шугам сүлжээ, дахин ашиглалтын технологийг шинэчилнэ. Инженерийн шугам сүлжээг шинэчилж, ухаалаг төхөөрөмжүүдээр тоноглох ЗАА, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЗДТГ  
Ухаалаг амьдрал бүлэг  
172 6.1 Аюулгүй тайван амьдрал 6.1.1 Гэмт хэрэггүй, гэрэлтэй, хяналттай хотыг байгуулна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэдээллийн боловсруулалт, шинжилгээг өргөн ашиглах НЦГ, НМТГ НЗДТГ  
173 6.1.2 Барилга, тээврийн ослыг бууруулах тусгай байгууламж-уудыг бий болгоно. Барилга, засварын ажлын үед аюулгүй ажиллагааг зохицуулах тусгай зохицуулагч байнга ажиллахаар журамлах НМХГ НЗДТГ  
174 6.2 Ухаалаг боловсролын систем 6.2.1 Гэрт ойр бага сургууль-цэцэрлэгийн системийг бий болгоно. Бага дунд сургуулийг хүн амын нятаршилд харгалзан байгуулна. Хүүхдийг гэртээ ойрхон сургуульд хамрагддаг болгох ЕТГ, НБГ НЗДТГ  
175 6.2.2 Ухаалаг сургууль ангиудыг бий болгоно. Ухаалаг ангийн тоног төхөөрмжөөр сургуулиудыг тоноглох НБГ НЗДТГ  
176 6.3 Ухаалаг эрүүл мэнд 6.3.1 Эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалыг дэлхийн жишигт нийцүүлнэ. Эмнэлгийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг байгуулна  Эмнэлгийн үйлчилгээнүүдийг цахимжуулах НЭМГ НЗДТГ  
177 6.3.2 Ухаалаг эрүүл мэндийн системүүдийг нэвтрүүлнэ.  Эмнэлэгт ухаалаг төхөөрөмжүүдийн өргөнөөр ашиглах НЭМГ НЗДТГ  
178 6.4 Тав тухтай орон сууц, чөлөөт цаг, амрах орчин, аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 6.4.1 Ая тухтай, хэмнэлттэй, алсаас удирдаж болох ухаалаг  орон сууцны хороолол бий болгоно. Ухаалаг барилгуудыг олшруулах ЕТГ НЗДТГ  
179 6.4.2 Амралт чөлөөт цаг өнгөрөөх, аялал жуулчлалын цэгүүдийг олшруулна. Иргэд амрах, хүүхэд тоглох орон зайг төр болон нийтийн үйлчилгээний байгууллагуудад бий болгох журам гаргах. ЕТГ, АЖГ, СБТХ НЗДТГ