Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй холбоотой нэгдсэн мэдээллийн санг бий болгох ажлыг зохион байгуулах тухай

2014-04-17 00:00:00
2014 оны 04 сарын 17 өдөр                                                       дугаар А/292                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “г”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн “2014 оны нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай” 36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалт, замын хөдөлгөөнд оролцож буй өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй холбоотой татвар, төлбөр хураамжийн ажлын явцыг эрчимжүүлэх, иргэдийг мэдээллээр хангах дундын нэгдсэн мэдээллийн сан бий болгох эрх зүйн Ажлын хэсгийг  нэгдүгээр хавсралт, мэдээллийн технологийн Ажлын хэсгийг  хоёрдугаар хавсралтаар, ажлын хэсгүүдийн ажиллах удирдамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Нэгдсэн мэдээллийн сан бий болгоход шаардлагатай програм хангамж, техникийн шийдлийг  боловсруулах ажилд мэргэжил арга зүйгээр хангаж, холбогдох хууль журамд нийцүүлэн 30 хоногт багтаан зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т үүрэг болгосугай. 
3. Нэгдсэн мэдээллийн сан бий болохтой холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд тус бүрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг цаг тухай бүрт нь солилцож, нэгдсэн мэдээллийн сангийн үнэн бодит байдлыг хариуцан ажиллахыг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/-т, замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-т, нийслэлийн Татварын газар /Х.Төмөрбаатар/, нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/ нарт үүрэг болгосугай.  
4. Иргэдэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөрүүдийг бэлэн бусаар цагдаагийн PoliceReader төхөөрөмжөөр төлөх боломж олгохыг  нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/-т үүрэг болгосугай.
5.  Нийслэлийн авто замын сангийн хөрөнгийн магадлашгүй ажлын зардлаас нэгдсэн мэдээллийн сан бий болгох, сангийн мэдээлэл дамжуулалтыг удирдах ажлыг зохион байгуулахад шаардагдах  78,5 сая /далан найман сая таван зуун мянган/ төгрөгийг зарцуулан, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
6. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д даалгасугай.
 
                       
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ

 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
04 дүгээр сарын 17-ны өдрийн
А/292 дугаар захирамжийн  1 дүгээр                                                                                                           хавсралт
 
 
 
 
 
 
ЭРХ ЗҮЙН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Ахлагч           Н.Ганбаяр                Нийслэлийн Мэдээллийн технологийн
                                                         газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
 
Гишүүд          Б.Жаргал                  Зам тээврийн яамны Зам, тээврийн хяналт,
                        бүртгэлийн газрын дарга (зөвшилцсөнөөр)
 
Ц.Бадамханд           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
                                 Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
 
Б.Гэрэл-Очир           Үндэсний дата төвийн хуулийн зөвлөх
                                                                        (зөвшилцсөнөөр)
 
Б.Өлзий-Орших      Замын хөдөлгөөний удирдлагын төвийн
                                                                        хуулийн зөвлөх
 
А.Агбат                      Нийслэлийн Татварын газрын Хууль, эрх
                                                                        зүйн хэлтсийн дарга
 
Ц.Ариунболд           Нийслэлийн Замын цагдаагийн газрын                                                                                                                Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга               
 
Нарийн бичгийн
дарга                         Г.Энхзул                    Нийслэлийн Мэдээллийн технологийн
                                                                        газрын Хууль, эрх зүй хариуцсан
                                                                        мэргэжилтэн
 
 
                                                                                  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
04 дүгээр  сарын 17-ны өдрийн
А/292 дугаар захирамжийн 2 дугаар   хавсралт
 
 
 
 
 
 
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЖЛЫН
ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Ахлагч           Б.Бат-Өлзий                        Нийслэлийн Мэдээллийн технологийн
                                                                        газрын дарга
Гишүүд          Д.Энхцог                   Үндэсний дата төвийн дарга
                                                                        /зөвшилцсөнөөр/
 Э.Батсүх                   Зам тээврийн яамны Мэдээллийн
                                                                        технологийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
 Н.Гэрэлчулуун         Татварын ерөнхий газрын Авто тээврийн
                                                                        програм хариуцсан програмист
                                                            /зөвшилцсөнөөр/
С.Баттүшиг              Авто тээврийн үндэсний төв                                                                                           /зөвшилцсөнөөр /
Ш.Ганхөлөг              Замын хөдөлгөөний удирдлагын төвийн
                                                                        ахлах мэргэжилтэн
Э.Баярт                     Нийслэлийн Тээврийн газрын мэдээллийн
 Т.Дашцэрэн              Үндэсний дата төвийн Мэдээллийн                                                                              технологийн хэлтсийн дарга
С.Очирхуяг               Үндэсний дата төвийн Системийн  инженер                                                                         /зөвшилцсөнөөр/
Б.Ганболд                 Нийслэлийн Татварын газрын Татвар                                                                                     хураалтын хэлтсийн дарга
Б.Батболд                 Нийслэлийн Замын цагдаагийн газрын                                                                      Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга
Нарийн бичгийн
дарга              Б.Болормаа            Нийслэлийн Мэдээллийн технологийн                                                                         газрын Төлөвлөлт бодлогын хэрэгжилтийн                                                                хэлтсийн дарга
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
04 дүгээр сарын 17-ны өдрийн
А/292 дугаар захирамжийн 3 дугаар      хавсралт
 
 
 
 
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН
БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН
БИЙ БОЛГОХ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН АЖИЛЛАХ УДИРДАМЖ
 
            Эрх зүйн Ажлын хэсгийн зорилго:
 
      Төрийн өөр өөр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын өөрсөд дээрх өгөгдлийн сангийн төрөл онцлог тус бүрийг харгалзан хоорондоо өгөгдөл солилцоход баримтлах чиг үүргийг тодорхойлон, мэдээллийн нэгдсэн санг үүсгэхэд учирч болох эрх зүйн холбогдолтой баримт гэрээ дүрэм журмуудыг боловсруулна. Байгууллага тус бүрийн эрх зүйн мэргэжилтнүүд өөрийн байгуулагаас гарч болох хүндрэлийг харилцан шийдвэрлэж мэдээллийн санг үнэн бодит мэдээллээр цаг тухайд хангахад шаардагдах эрх зүйн зохицуулалтыг хамтран шийднэ.
 
            Чиглэл, хамрах хүрээ
 
  • Үйлчилгээ нэвтрүүлэх
  • Систем дэд бүтэц
  • Програм хангамж хөгжүүлэх
  • Нууцлал хамгаалалт
 
            Хугацаа  2014 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 09
 
Ажлын чиглэл Хийгдэх ажлууд Хариуцах албан тушаалтан, баг Хугацаа
 
1
Үйлчилгээ нэвтрүүлэх Цахим мэдээлэл харилцан солилцох эрхзүйн баримт бичиг, гэрээ боловсруулах батлуулах /гэрээ, журам, дүрэм боловсруулах/ НМТГ, ТЕГ, АТҮТ, ЗХУТ, АЖДХ 04 дүгээр сарын 22-ноос
05 дугаар сарын 15
 
2
Үйлчилгээ нэвтрүүлэх Үйлчилгээ явуулах дотоод зохион байгуулалтыг зохицуулах, сургалт, сурталчилгаа явуулах НМТГ, ТЕГ, АТҮТ, ЗХУТ, АЖДХ 05 дугаар сарын 10
 
3
Үйлчилгээ нэвтрүүлэх Системийн нэгдсэн шийдэл боловсруулах, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах НМТГ, ҮДТ 04 дүгээр сарын 28
4 Үйлчилгээ нэвтрүүлэх Цахим төлбөрийн эрхзүйн орчныг бүрдүүлэх НМТГ, ТЕГ, ЦЕГ, ЗХУТ 05 дугаар сарын 15
5 Үйлчилгээ нэвтрүүлэх Гуравдагч байгууллагатай гэрээ байгуулан удирдан зохион байгуулах НМТГ 05 дугаар сарын 15
         
         
 
            Мэдээллийн технологийн Ажлын хэсэг зорилго:
 
            Нэгдсэн мэдээллийн сан үүсгэж байгаатай холбоотойгоор техникийн шийдлүүд гаргах, өөр өөр системүүдийг нэгтгэн зангидах ажилд мэргэжлийн зүгээс дэмжин ажиллаж, өөрийн байгууллагыг төлөөлөн инженерийн шийдлүүдэд зөвлөгөө өгөх, хамтран боловсруулах, тест туршилт хийж, хэвийн найдвартай ажиллагааг хангахад туслалцаа үзүүлэн ажиллах.
 
            Хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 17-ноос 05 дугаар сарын 17
 
Ажлын чиглэл Хийгдэх ажлууд Хариуцах албан тушаалтан Хугацаа
1 Систем дэд бүтэц Сервер тоног төхөөрөмж бэлдэх ҮДТ 04 дүгээр сарын 22-ноос
05 дугаар сарын 15
2 Систем дэд бүтэц Мэдээллийн сангийн нэгдмэл орчныг бүрдүүлэх НМТГ, ТЕГ, АТҮТ, ЗХУТ, АЖДХ, ЦЕГ, ҮДТ 05 дугаар сарын 15
3 Хөгжүүлэлт Системийг хөгжүүлэх ажлын даалгавар боловсруулах НМТГ, ҮДТ 04 дүгээр сарын 22-ноос
05 дугаар сарын 15
4 Хөгжүүлэлт Өгөгдөл солилцох програм хангамжийг хөгжүүлэх ҮДТ, Гэрээт байгууллага 04 дүгээр сарын 17-ноос
05 дугаар сарын 17
5 Хөгжүүлэлт Цахим хуудас хөгжүүлэх ҮДТ, Гэрээт байгууллага 05 дугаар сарын 10
6 Хөгжүүлэлт Ухаалаг төхөөрөмжийн програм боловсруулах ҮДТ, Гэрээт байгууллага 05 дугаар сарын 17
7 Систем дэд бүтэц Хяналт мониторингийн систем байгуулах ҮДТ, Гэрээт байгууллага 05 дугаар сарын 15
8 Систем дэд бүтэц Системийн ажиллагааг хэсэгчлэн бүхэлд нь шалгаж баталгаажуулах НМТГ 05 дугаар сарын 15
9 Нууцлал хамгаалалт Өгөгдөл солилцооны нууцлал хамгаалалтын үйлчилгээг хийх ҮДТ, Гэрээт байгууллага 05 дугаар сарын 15
10 Нууцлал хамгаалалт Нууцлал хамгааллын SSL сертификат авах НМТГ 05 дугаар сарын 15