Эрх шилжүүлэх тухай

2014-04-07 00:00:00
2014 оны 04 сарын 07 өдөр                                                 дугаар А/268                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэхь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай” 36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Хороодын иргэдийг хүлээн авах төвийн засвар, техник хэрэгсэл, шилэн кабель татах 1,0 /нэг/ тэрбум төгрөгийн хөрөнгөөс хороодын нэгдсэн сүлжээний засвар, нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хороод руу шилэн кабель татах ажилд 377,0 /гурван зуун далан долоон/ сая төгрөгийг зарцуулан, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
2. Хороодын нэгдсэн сүлжээний засварын ажил болон нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хороод руу  шилэн кабель татах ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай. 
3. Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 

 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны           
04 дүгээр сарын 07-ны өдрийн
А/268 дугаар  захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
ХОРООДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ЗАСВАРЫН АЖИЛ, НЭГДСЭН
СҮЛЖЭЭНД ХОЛБОГДООГҮЙ ХОРООД РУУ  ШИЛЭН КАБЕЛЬ ТАТАХ
 АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                                            /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  2014 онд санхүүжих 
I Хороодын нэгдсэн сүлжээний засварын ажил   125.0
I.1 Сонгинохайрхан дүүргийн 1,2,3,5,7,8,9,10,11,22, 23,25,28,29 дүгээр хороодын сүлжээний засварын ажил 2014 25.0
I.2 Баянзүрх дүүргийн 1,2,3,4,7,10,12,14,16,18,19,21, 22,23,24,25,26,27,28 дугаар хороодын сүлжээний засварын ажил 2014 100.0
II Нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хороод руу  шилэн кабель татах ажил   252.0
II.1 Сонгинохайрхан дүүргийн 24,26,32 дугаар хороо руу шилэн кабель татах ажил  /22 км/ 2014 84.0
II.2 Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо руу шилэн кабель татах ажил /20 км/ 2014 68.0
II.3 Баянзүрх дүүргийн 11,20 дугаар хороо руу шилэн кабель татах ажил /25 км/ 2014 100.0
  НИЙТ   377.0