БНСУ-д албан томилолтоор явуулах тухай

2014-04-04 00:00:00
2014 оны 04 сарын 04 өдөр                                                       дугаар А/229                              Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29.2.3, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтийн эсрэг Азийн манлайллын хөтөлбөр” арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё. Гэрэлчулууныг 2014 оны 04 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд БНСУ-д томилон явуулсугай.
2. Албан томилолтын зардал болох 500 /Хоёр зуун тавь/ долларыг төсвийн дагуу гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Томилолтоор явсан тухай тайланг 2 долоо хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг  Ё.Гэрэлчулуунд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                             Э.БАТ-ҮҮЛ