БНСУ-д сургалтаар явуулах тухай

2014-04-04 00:00:00
2014 оны 04 сарын 04 өдөр                                                   дугаар А/231                             Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29.2.3, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 41.2.2 дахь заалтыг тус тус   үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ах дүүгийн найрамдалт харилцаат БНСУ-ын Сөүл хотын Хүний нөөцийн газраас зохион байгуулж буй “Urban transportation policy” сэдэвт сургалтанд оролцуулахаар Нийслэлийн Тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баярт, Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Оюумаа нарыг 2014 оны 04 дүгээр сарын 21-нээс 30-ны өдрүүдэд томилон явуулсугай.
2.Албан томилолтын зардал болох 1 800 00 /Нэг сая найман зуун мянга/ төгрөгийг төсвийн дагуу гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар/Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Томилолтоор явсан тухай тайланг 05 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Э.Баяртад  даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ