Эрх шилжүүлэх тухай

2014-04-03 00:00:00
2014 оны 04 сарын 03 өдөр                                                           дугаар А/226                          Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих БНХАУ-ын тусламжаар хэрэгжих Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай уялдуулан гаргах түр зам, гүүр болон бусад ажлын 648,7 /зургаан зуун дөчин найман сая долоон зуун мянга/ төгрөгийг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай. 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, түр зам, гүүрийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ