Эрх шилжүүлэх тухай

2014-04-03 00:00:00
2014 оны 04 сарын 03 өдөр                                                  дугаар А/225                              Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хавсралтанд тусгагдсан хотын авто замын засвар, арчлалтын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай. 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
04 дүгээр сарын 03-ны өдрийн
А/225 дугаар захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД
САНХҮҮЖИХ ХОТЫН АВТО ЗАМЫН ЗАСВАР,
 АРЧЛАЛТЫН АЖИЛ
 
/сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2014 онд санхүүжих
1 Хотын гол болон туслах гудамж замуудын засвар 2014 2200.0 2200.0
2 Хотын авто зам, замын байгууламжийн байнгын засвар, арчлалт 2014 2633.9 2633.9
  НИЙТ   4833.9 4833.9