Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2014-04-03 00:00:00
2014 оны 04 сарын 03 өдөр                                                        дугаар А/224                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар лифт” НӨҮГ /Г.Ангар/-т  тус тус даалгасугай.
4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/82 дугаар захирамжийн хавсралтын 4,5,6,11,12,13,14,15,16,17,18 дахь заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
 


 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
D:\2014 zahiramj\Э-шилжүүлэх.docx

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
04 дүгээр сарын 03-ны өдрийн
А/224 дүгээр  захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН
 ЦАХИЛГААН ШАТНЫ ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
 
Сууц өмчлөгчдийн холбооны нэр Байршил, байр            орцны дугаар Лифтийн тоо Зогсоолын тоо Төсөвт өртөг
/сая төг/
  1. Баянгол дүүрэг
1 “Чандмань 3 өргөө” СӨХ II хороолол  66-р байр 1, 2-р орц 2 8 115.8
2 “Замчин” СӨХ II хороолол  68-р байр 1, 2-р орц 2 8 115.8
    Дүн 4   231.6
  1. Сүхбаатар дүүрэг
3 “Байгууламж” СӨХ XI хороолол 6-р  байр 1-р орц 1 8 57.9
4 “Цамхаг-24” СӨХ V хороолол 26-р байр  1-р орц  /ачааны лифт/ 1 12 74.0
    Дүн 2   131.9
  1. Сонгинохайрхан дүүрэг
 
5
“Өнөр-11”  СӨХ I хороолол 11-р байрны 9,12-р орц 2 8 115.8
6 “Өргөө-33” СӨХ I хороолол 33-р  байрны  3, 4-р орц 2 8 115.8
7 “Тохилог” СӨХ XXI хороолол 7б байр 1-р орц 1 8 57.9
    Дүн 5   289.5
    НИЙТ 11   653.0