Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2014-04-03 00:00:00
2014 оны 04 сарын 03 өдөр                                                      дугаар А/223                          Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/19 дүгээр захирамжийн хавсралтын               2 дахь заалтад батлагдсан Явуулын асфальт бетон үйлдвэрлэгч машин /1ш/ худалдан авах 280,0 /хоёр зуун наян/ сая төгрөгийн зориулалтыг өөрчлөн тус хөрөнгөөр Явуулын авто замын нөхөөсний тоног төхөөрөмж худалдан авахыг Үнэлгээний хороо /Б.Бадрал/-нд зөвшөөрсүгэй.
2. Батлагдсан төсөл, арга хэмжээг  холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын 2014 оны А/49 дүгээр захирамжаар батлагдсан Үнэлгээний хороо /Б.Бадрал/-нд  үүрэг болгосугай.
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2014 оны А/19 дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ