Ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг татан буулгах тухай

2014-04-02 00:00:00
2014 оны 04 сарын 02 өдөр                                                     дугаар А/220                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудын зарим сумдын нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм буурсантай холбогдуулан нийслэлийн Мал эмнэлгийн газрын 2014 оны      03 дугаар сарын 31-ний өдрийн 77 тоот саналын дагуу нийслэлийн Багануур,  Налайх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байгаа ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс татан буулгах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
2. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх тухай”  А/90 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын  Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ