Хөрөнгө гаргах тухай

2014-04-02 00:00:00
2014 оны 04 сарын 02 өдөр                                                        дугаар А/219                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  санаачилгаар зохион байгуулагдаж буй “Бага ангийн багш-Нийгмийн асуудал” сэдэвт уулзалтыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын дунд зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т үүрэг болгосугай.
2.Уулзалтыг зохион байгуулахад шаардагдах 5 060 000 /таван сая жаран мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ–ҮҮЛ