Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2014-03-28 00:00:00
2014 оны 03 сарын 28 өдөр                                                          дугаар А/216                      Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/789 дүгээр захирамжийн хавсралтын 3 дугаар заалтаар батлагдсан туулах чадвар сайтай автомашин 2ш худалдан авах 150,0 сая төгрөгийн төсөл, арга хэмжээний зориулалтыг өөрчлөн, тус хөрөнгөөс  128,8 /нэг зуун хорин найман сая найман зуун мянган/ сая төгрөгөөр нийслэлийн нутгийн захиргааны албан хэрэгцээнд 4 ш суудлын автомашин худалдан авахыг Үнэлгээний хороо /Ё.Гэрэлчулуун/-д зөвшөөрсүгэй.
2. Батлагдсан төсөл, арга хэмжээг  холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын 2013 оны А/809 дүгээр захирамжаар батлагдсан Үнэлгээний хороо /Ё.Гэрэлчулуун/-д үүрэг болгосугай.
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон  хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/789 дүгээр захирамжийн хавсралтын 3 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ