Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад томилон ажиллуулах тухай

2014-03-28 00:00:00
2014 оны 03 сарын 27 өдөр                                                         дугаар А/215                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29.3.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2  дахь хэсгийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Вьетнам Монголын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн мөрөөр  Вьетнам улсын оёдлын үйлдвэрийг паркийн системээр хөгжүүлсэн туршлагаас судлах, даавуун нэхмэлийн үйлдвэр, гутлын үйлдвэртэй танилцаж, туршлага судлах зорилгоор 2014 оны 04 сарын      12-ноос 19-ний өдрүүдэд БНСВУ-д ажлын айлчлал хийх  багийн бүрэлдэхүүнд  Нийслэлийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Цэрэндэжидийг оруулж БНСВУ-д томилон ажиллуулсугай.
 2.Т.Цэрэндэжидэд холбогдох 1.404.100 /Нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга нэг зуу/ төгрөг, 910/Есөн зуун арав/ ам.доллар Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Т.Цэрэндэжидэд үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ