Хөрөнгө гаргах тухай

2014-03-26 00:00:00
2014 оны 03 сарын 26 өдөр                                                            дугаар А/212                         Улаанбаатар хот
 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.6, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.1, 26.1.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын бохир усны цэвэрлэх байгууламж эвдэрсний улмаас бохирын ус хальж, тус дүүргийн 9, 17 дугаар хорооны иргэдийн амьдарч буй хашаа руу орсон тул бохирын усыг зайлуулах, урсгалын чиглэлийг өөрчлөх, шинээр далан барих, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад үүрэг болгосугай.
2.Бохирын усыг зайлуулах, шинээр далан байгуулах, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 68 400 000 /жаран найман сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Хөрөнгийн зарцуулалт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ–ҮҮЛ