Урамшуулал олгох тухай

2014-03-26 00:00:00
2014 оны 03 сарын 26 өдөр                                                   дугаар А/211                                  Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай 2012 онд байгуулсан Үр дүнгийн гэрээгээ бүрэн хангалттай хэрэгжүүлж, төсвийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн нийслэлийн Татварын газарт 144.844.200 /нэг зуун дөчин дөрвөн сая найман зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун/ төгрөгийн урамшууллыг олгосугай.
2.Урамшуулалд олгох 144.844.200 /нэг зуун дөчин дөрвөн сая найман зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ