2014 оны 03 сарын 26 өдөр дугаар А/210 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 15 дугаар хорооллын 4 дүгээр байрны 3 тоотод байрлах 4 дүгээр хороо байрлаж байсан 46 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг 31 439 659 /Гучин нэгэн сая дөрвөн зуун гучин есөн мянга зургаан зуун тавин есөн/ төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
2.Хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ