Оюутан- Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

2014-03-25 00:00:00
2014 оны 03 сарын 25 өдөр                                                           дугаар А/202                               Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, Түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн    9 дүгээр зүйлийн 9,3 дахь хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай.
2.Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр хавсралтаар, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг    2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Оюутан-Цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж 2014 оны 3 дугаар улиралд танилцуулахыг Ажлын хэсэг /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ        
 
 
 
 
 
 
 
 
D:\2014 zahiramj\1 захирамж.docx
                                                                     
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
03 дугаар сарын 25-ны өдрийн
А/202 дугаар захирамжийн 1 дүгээр  хавсралт
 
 
 
 
ОЮУТАН-ЦЭРЭГ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
АЖЛЫН ХЭСЭГ
 
Ажлын хэсгийн
дарга:             Ж.Болдбаатар         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
                                                            Цэргийн штабын дарга, хурандаа
 
Гишүүд:          Ч.Баттулга                 Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг
                                                            зохицуулах газрын тасгын дарга, хурандаа                                                                   /зөвшилцсөнөөр/
                                                П.Эрхэмбулган         Боловсрол, Шинжлэх ухааны яамны дээд
                                                                                                боловсролын хэлтсийн дарга  /зөвшилцсөнөөр/
Б.Түвшинтөгс            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл,
                                                олон нийттэй харилцах хэлтсийн дарга
Ц.Отгонбагана         Нийслэлийн Боловсролын газрын дарга
С.Туул                         Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Ч.Болдбаатар           Нийслэлийн Цагдаагийн газрын даргын албан
                                                үүргийн түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн
                                                хурандаа
Т.Нямцэцэг               Баянгол дүүргийн тамгын газрын дарга
Б.Амартүвшин          Баянзүрх дүүргийн тамгын газрын дарга           Д.Баасанбат             Сүхбаатар дүүргийн тамгын газрын дарга
С.Мөнхчулуун            Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын дарга
Л.Үнэнбат                  Хан-Уул дүүргийн тамгын газрын дарга
Д.Одбаяр                  Чингэлтэй дүүргийн тамгын газрын дарга
О.Манарбек              Налайх дүүргийн тамгын газрын дарга
Б.Мөнхбат                 Багануур дүүргийн тамгын газрын дарга
Ш.Бямбаа                  Багахангай дүүргийн тамгын газрын дарга
 
Нарийн бичгийн
дарга:             Б.Баянмөнх              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн
                                                            Штабын  тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
03 дугаар сарын 25-ны өдрийн
202  дугаар захирамжийн 2 дугаар хавсралт
 
 
 
 
 
 
“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа  
Хариуцах хүн
 
1 Оюутан –Цэрэг хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах
 
3 дугаар сард Дэд хурандаа Б.Баянмөнх
2 Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргах
 
3 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб
3 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах
 
5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб
4 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгах байгууллагад хүлээлгэн өгөх
 
5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб
5 Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутануудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг сонгон суралцуулах
 
4-6 дугаар сард БХИС
6 Шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулах
 
6-8 дугаар сард БХИС
7 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг хүлээн авах
 
8 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб