АНУ-ын Аляска мужийн Анкорэйж хотод томилолтоор явуулах тухай

2014-03-24 00:00:00
2014 оны 03 сарын 24 өдөр                                                              дугаар А/201                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Гамшиг, онцгой байдлын үеийн хор уршгийг арилгах байгууллага хоорондын харилцан уялдаа, зохицуулалтыг сайжруулах зорилгоор Аляскын үндэсний гвардаас АНУ-ын Аляска мужийн Анкорэйж хотод зохион байгуулж буй “Вижилент Гаард - 2014” дасгал сургуульд ажиглагчаар оролцохоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, мэргэжилтэн бөгөөд онцгой байдлын дэслэгч Г.Болортуяа нарыг 2014 оны 03 дугаар сарын 26-наас 31-ний өдрүүдэд томилон явуулсугай.
2.Холбогдох зардал болох 3 120 /гурван мянга нэг зуун хорь/ ам.долларын зардлыг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст  ирүүлэхийг Н.Уламбаярт  даалгасугай.
 
  
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                             Э.БАТ-ҮҮЛ