Шинжээчийн хэсэг томилох тухай

2014-03-21 00:00:00
2014 оны 03 сарын 24 өдөр                                                                 дугаар А/200                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулагчдын бүрдүүлсэн  баримт бичигт  хууль, тогтоомж, журамд заасны дагуу магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-д тус тус  үүрэг болгосугай.
3.Шинжээчийн хэсгийн ажиллах удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны 354 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ        
 
 
 
 
 
 

                                                                             
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
03  дугаар сарын 24 -ний өдрийн
А/200 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ
ШИНЖЭЭЧИЙН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Шинжээчийн хэсгийн
дарга                                                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
 
Орлогч дарга                                   Нийслэлийн Боловсролын газрын дарга
 
Гишүүд                                              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн боловсрол
хариуцсан мэргэжилтэн
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
 
Нийслэлийн Боловсролын газрын Хяналт-
шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
 
Нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга
зүйн хэлтсийн дарга
 
Нийслэлийн Боловсролын газрын Санхүүгийн
бүртгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан
мэргэжилтэн
 
Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн
өмнөх боловсролын хяналт-шинжилгээ,
үнэлгээн хариуцсан мэргэжилтэн
 
Дүүргийн Боловсролын хэлтсийн төлөөлөл
Төрийн бус байгууллагын төлөөлөл
 
Нарийн бичгийн дарга                 Нийслэлийн Боловсролын газрын Тусгай
зөвшөөрөл, төсөл хөтөлбөрийн хяналт-шинжилгээ,
үнэлгээ хариуцсан мэргэжилтэн