Хөрөнгө гаргах тухай

2014-03-21 00:00:00
2014 оны 03 сарын 21 өдөр                                                          дугаар А/199                                     Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны журам батлах тухай 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр болон Хотын тээврийг хөгжүүлэх төлөвлөгөө”-г танилцуулах уулзалтыг 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахыг Төсөл, хамтын ажиллагааны хэлтэс /Д.Отгонбаатар/ -т даалгасугай.  
 2. Дээрх уулзалтын үдийн хоолонд шаардагдах 2.000.000,0 /хоёр сая/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
           
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                              
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ