Газар эзэмших эрх олгох тухай

2014-03-17 00:00:00
2014 оны 03 сарын 17 өдөр                                                   дугаар А/176                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “а”, 29.2; Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1; Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдаж, нөхөх олговортойгоор чөлөөлсөн газарт баригдах 6 сургууль, цэцэрлэгийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд:  
1.1. Нийслэлийн Боловсролын газарт Лаборатори сургуулийн барилгын зориулалтаар Сонгинохайрхан 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны 32 дугаар гудамжны 43 тоотын зүүн хойд талд байршуулан 1.0 га 
1.2. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Сонгинохайрхан 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус хорооны хуучин байрыг буулгаж, суурин дээр нь байршуулан 0.2 га 
1.3. Нийслэлийн Боловсролын газарт Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зээлийн барилгын 18-26б, 18-26, 18-26в, 18-26а тоотод байршуулан 0.35 га
1.4. Нийслэлийн Боловсролын газарт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ногоон талбайн 4 дүгээр гудамжны 7, 22, 21, 21а, 6 тоотод байршуулан 0.273 га
1.5. Нийслэлийн Боловсролын газарт 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Тасганы 9 дүгээр гудамжны 84, 82, 83 тоотод байршуулан 0.13 га
1.6. Нийслэлийн Боловсролын газарт 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 57 дугаар сургуулийн эдэлбэр газрын баруун хойд хэсэг, Нуурын 15 дугаар гудамжны 305б тоотод байршуулан 0.172 га
2
2.Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т тус тус даалгасугай.
1.Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ