Газар эзэмших эрх олгох тухай

2014-03-17 00:00:00
2014 оны 03 сарын 17 өдөр                                                  дугаар А/175                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “а”, 29.1.4 “в”, 29.2; Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1; Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Техникийн зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан 17 барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд:  
1.1. Нийслэлийн Авто замын газарт Зам, замын байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхор тосгонд “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцаас  88 дугаар сургууль хүртэл шинээр барих 1.8 км авто замд зориулан 7.2 га
1.2. Нийслэлийн Авто замын газарт Зам, замын байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монелийн авто замаас карьер хүртэл шинээр барих 1 км авто замд зориулан 4.0 га
1.3. Нийслэлийн Авто замын газарт Зам, замын байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 113 дугаар сургуулийн хатуу хучилттай авто замаас хойш шинээр барих 2.4 км авто замд зориулан 9.6 га
1.4. Нийслэлийн Авто замын газарт Зам, замын байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 113 дугаар сургуулийн баруун талын авто зам дээгүүр шинээр барих явган хүний гүүрэн гарцад зориулан 0.1 га
1.5. Нийслэлийн Авто замын газарт Зам, замын байгууламжийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанчулуутын хогийн цэгээс хойш хайрганы карьер хүртэл шинээр барих 2.8 км авто замд зориулан 14.0 га
 
2
 
1.6. Нийслэлийн Авто замын газарт Зам, замын байгууламжийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун салааны замын “Шунхлай” шатахуун түгээх станцаас шинээр барьсан далангийн зам хүртэл шинээр барих 3.5 км авто замд зориулан 16.8 га
1.7. Нийслэлийн Авто замын газарт Зам, замын байгууламжийн зориулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт, шинээр барих 3.1 км авто замд зориулан 17.4 га
1.8. Нийслэлийн Авто замын газарт Зам, замын байгууламжийн зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 26, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны замаас Их Монгол улсын авто зам хүртэл шинээр барих 0.7 км авто замд зориулан 2.8 га
1.9. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанд Үерийн далан сувгийн барилга байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан 10.1 га
1.10. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Халуун усны барилгын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтайн 3 дугаар хэсэг, 2 дугаар гудамжны Ус цаг уур орчны судалгааны урд талд байршуулан 0.04 га
1.11. Ус сувгийн удирдах газарт Бохир усны шугамын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын аманд ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр барих 2.6 км шугамд зориулан 2.6 га
1.12. Нийслэлийн Боловсролын газарт Гэгээрэл хөгжлийн төвийн барилгын зориулалтаар Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баялаг хотхоны урд талд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 0.1 га
1.13. Нийслэлийн Боловсролын газарт Жишиг бага сургуулийн барилгын зориулалтаар Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өвөр шандын хэсгийн урд талд байршуулан 1.1 га
1.14. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт Конторын барилгын зориулалтаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талд байршуулан 0.03 га
1.15. Нийслэлийн Цагдаагийн газарт Иргэдэд үйлчлэх төвийн барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Амгалан” авто вокзалын зүүн урд талд байршуулан 0.0024 га
1.16. Нийслэлийн Цагдаагийн газарт Иргэдэд үйлчлэх төвийн барилгын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Драгон” төвийн зүүн урд талд байршуулан 0.0024 га
3
1.17. Нийслэлийн Цагдаагийн газарт Иргэдэд үйлчлэх төвийн барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 дугаар сургуулийн зүүн урд талд байршуулан 0.0024 га
2. Дээрх барилга байгууламжийн улаан шугам, хамгаалалтын зурвасыг тогтоох, төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Авто замын газар /Д.Нанзаддорж/, Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т тус тус даалгасугай.
3.      Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
                     
                       
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ