Газар эзэмших эрх олгох тухай

2014-03-17 00:00:00
2014 оны 03 сарын 17 өдөр                                                    дугаар А/173                          Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.2; Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1; Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.  Техникийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан 8 барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд:  
1.1. Нийслэлийн Тээврийн газарт Автобусны эцсийн зогсоолын тохижилт, үйлчилгээний барилгын зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ТЭЦ-4”-ийн урд талд авто зам дагуу байршуулан 0.39 га
1.2. Нийслэлийн Тээврийн газарт Автобусны эцсийн зогсоолын тохижилт, үйлчилгээний барилгын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанчулуутын автобусны эцсийн зогсоолд байршуулан 0.6 га
1.3. Нийслэлийн Тээврийн газарт Автобусны эцсийн зогсоолын тохижилт, үйлчилгээний барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүрх уулны автобусны эцсийн зогсоолд байршуулан 0.3 га
1.4. Нийслэлийн Тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энэбишийн гудамжинд “Спарк плаза” төвийн баруун хойд талын талбайд байршуулан 0.07 га
1.5. Нийслэлийн Тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөөнд Хар хорин захын хотын төв чиглэлийн хуучин автобусны буудалд байршуулан 0.054 га
1.6. Нийслэлийн Тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Клиникийн 2 дугаар эмнэлгийн авто зогсоолын урд хэсэгт байршуулан 0.0167 га

2
 
1.7. Нийслэлийн Тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөөнд орон сууцны 30 дугаар байрны хойд талд байршуулан 0.012 га
1.8. Нийслэлийн Тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын хойд талын авто замд, орон сууцны 23 дугаар байрны хойд талд байршуулан 0.03 га
2.  Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Тээврийн газар /Ч.Энхбат/, Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ