Сургалт, сурталчилгаа зохион байгуулах тухай

2014-03-17 00:00:00
2014 оны 03 сарын 17 өдөр                                              дугаар А/172                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн       2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.1, 4.2.8 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилгын захиалагч, гүйцэтгэгч, ажилтан нарт зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, барилга байгууламжийн стандарт, норм ба дүрмийн хэрэгжилтийг хангуулах нь” сургалт, фокус ярилцлага, “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг сурталчлах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т үүрэг  болгосугай. 
2. Сургалт, сурталчилгаанд шаардагдах 29.000.000 /хорин есөн сая/ төгрөгийг Засаг даргын Тамгын  газрын төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас гаргахыг Тамгын газар / Ё.Гэрэлчулуун /-т зөвшөөрсүгэй.
3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ