Ажлын хэсэг байгуулах тухай

2014-03-17 00:00:00
2014 оны 03 сарын 17 өдөр                                                дугаар А/171                              Улаанбаатар хот
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсгийн “в” заалт, 29.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалт,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай“  13/51 дүгээр тогтоолыг тус, тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын Бээжингийн нэрэмжит гудамжны өргөтгөл, шинэчлэлтийн төсөл”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлыг зохион байгуулж, төслийн ажилд оролцогч талуудын ажлын уялдааг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
2.Ажлын үр дүн, гүйцэтгэл, зохион байгуулалтад хяналт тавьж, нэгдсэн    удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                                                               БӨГӨӨД УЛААНБААТАР                                                                                                             
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 

                                                                    
 
 
 Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
03 дугаар сарын 17-ны өдрийн
А/171 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Ажлын хэсгийн ахлагч: Д.Баясгалан Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга
Гишүүд: О.Амарбаяр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратеги бодлого, төлөвлөлтийн хэлтсийн авто зам, тээвэр, ложистикийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн 
  Л.Эрдэнэбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  Ц.Ариунболд Нийслэлийн Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга
  Ц.Мөнх-Очир Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга
  М.Гансэлэм Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн ахлах мэргэжилтэн
  Н.Мөнхбаяр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн
  Х.Марат Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга
  Л.Баатарцогт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
  Ж.Сүрэнжав Нийслэлийн Авто замын газрын Тамгын хэлтсийн ахлах нягтлан бодогч
  Т.Батбилэг Нийслэлийн Авто замын газрын Газар чөлөөлөлт, инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  С.Түмэндэмбэрэл Нийслэлийн Авто замын газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн
  Б.Энхмандах Нийслэлийн Авто замын газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн
     
Нарийн бичгийн дарга: Г.Хасбаатар Нийслэлийн Авто замын газрын Тамгын хэлтсийн гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн