Ажлын хэсэг байгуулах тухай

2014-03-14 00:00:00
2014 оны 03 сарын 14 өдөр                                               дугаар А/169                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Төсвийн тухай хуулийн 39.4.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 30.1.4, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 17, 78, 94, 106 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 2014 онд дутагдаж байгаа холбогдох  зардлын гүйцэтгэлд үнэлгээ дүгнэлт өгч, үүсээд байгаа өр авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, үр дүнг тооцох Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, ажлын удирдамж, дүүрэгт ажиллах хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.  Сургууль, цэцэрлэгүүдэд үүсээд байгаа өрийн шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан танилцуулахыг Ажлын  хэсэг  /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                              Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

                                                                      
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
03 дугаар сарын 14-ний өдрийн
А/169 дүгээр захирамжийн 1 дүгээр      хавсралт
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Ажлын хэсгийн
ахлагч:           Э.Ганхүү                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү,
                                                            төрийн сангийн хэлтсийн дарга
 
Гишүүд:         Ц.Отгонбагана         Нийслэлийн Боловсролын газрын дарга
                       Ж.Номундарь          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,
                                                            төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн
                        Ч.Билэг-Оюун          Нийслэлийн боловсролын газрын   мэргэжилтэн
                        Б.Нямдорж               Нийслэлийн боловсролын газрын   мэргэжилтэн
                        Д.Дэлгэрмаа                        Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн
                                                            хэлтсийн дарга
                        Ц.Наранчимэг         Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн
                                                            хэлтсийн дарга
                        Ж.Эрдэнэбат          Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн
                                                            хэлтсийн дарга
                        П.Цэнд-Аюуш          Налайх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн
                                                            дарга
                        Ц.Алтансувд           Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн
                                                            хэлтсийн дарга
                        Д.Халиун                  Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн
                                                            хэлтсийн дарга
                        Ц.Мягмарсүрэн       Багахангай дүүргийн Санхүү, төрийн сангийн
                                                            хэлтсийн дарга
                        М.Цогзолмаа            Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн
                                                            хэлтсийн дарга
                        С.Болорцэцэг          Сонгинохайрхан дүүргийн Санхүү, төрийн сангийн
                                                            хэлтсийн дарга  
                        А.Жаргал                  Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
                        М.Баяраа               Сонгинохайрхан дүүргийн  Боловсролын хэлтсийн
                                                            дарга
                        Ц.Адьяасүрэн          Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
                        С.Эрдэнэчимэг        Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
                        Т.Ням-Очир              Чингэлтэй дүүргийн  Боловсролын хэлтсийн дарга
                        Ө.Алдармаа             Баянзүрх дүүргийн  Боловсролын хэлтсийн дарга
                        Т.Амгалан                 Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
                        Ч.Лхагвасүрэн         Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
                                 
Нарийн бичгийн
дарга:             И. Наранцогт           Нийслэлийн боловсролын газрын ахлах
                                                            мэргэжилтэн      
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
03 дугаар сарын 14 -ний өдрийн
А/169 дүгээр захирамжийн 2 дугаар                                                                                                   хавсралт
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ
                     
Нэг. Зорилго:
Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 2014 онд дутагдаж  байгаа цалин хөлс, тогтмол зардал, хүүхдийн хоол, үдийн цайны  зардлын гүйцэтгэлд   үнэлгээ дүгнэлт өгч, үүсээд байгаа өр авлагын шалтгаан нөхцлийг тодорхойлж,  барагдуулах ажлыг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, үр дүнг тооцож төсвийн ил тод байдлыг хангаж ажиллахад чиглэгдэнэ.
 
Хоёр. Эрх зүйн үндэслэл:
Монгол Улсын Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 17, 78, 94, 106 дугаар тогтоол, болон бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, дүгнэлт гаргах.
 
Гурав. Хугацаа
2014 оны 03 дугаар сарын 12–наас 03 дугаар сарын  26-ны өдөр хүртэл.
 
Дөрөв. Хамрах хүрээ:
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд
Дүүрэг Сургууль Цэцэрлэг
1 БГД Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн 1 Нийт 9 Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн  6 Нийт 14
2 БЗД  Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн  1 Нийт 9  Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн 13  Нийт 21
3 СБД Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн  1 Нийт 9  Төрийн өмчийн 8, төрийн  бус өмчийн  6 Нийт 14
4 СХД Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн 1  Нийт 9 Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн  5 Нийт 13
5 ЧД Төрийн өмчийн 8, төрийн  бус өмчийн 1  Нийт 9  Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн  2 Нийт 10
6 ХУД Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн  1 Нийт 9 Төрийн өмчийн  8, төрийн  бус өмчийн  2 Нийт 10
7 НД Төрийн өмчийн  5 Нийт 5  Төрийн өмчийн  5, Нийт 5
8 БХД Төрийн өмчийн  1 Нийт 1  Төрийн өмчийн  1  Нийт 1
9 БНД Төрийн өмчийн  4 Нийт 4  Төрийн өмчийн  5 Нийт 5   
Нийт тоо 64 93
 
 
 
 
 
            Тав . Хийгдэх ажлын чиглэл
 
·         Багшийн хэрэгцээг сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд тулгуурлан тооцож, Захиргаа, аж ахуйн орон тоо бүтэц, 2014 оны цалингийн сангийн хэтрэлт, хэмнэлтийг тооцох, /1,2 сард олгосон цалингийн тооцоонд шинжилгээ хийх, Үүнд: илүү цаг, үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгосон тооцоо/, зөвлөгөө өгөх
·         Сургуулийн хүүхдийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд үүссэн өрийн шалтгаан нөхцлийг тодорхойлж тооцоо судалгааг хийх
·         Тогтмол зардлын хуваарилалт, үүссэн өрийн шалтгаан нөхцлийг тодорхойлж, тооцоо судалгаа хийх
·         Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үүссэн өр авлагыг  барагдуулах, төсвийн хэтрэлт, хэмнэлтийг байгууллага бүрээр тооцож 1, 2 сарын гүйцэтгэлд харьцуулсан шинжилгээ хийж, хүлээгдэж буй гүйцэтгэлийг нэгтгэж танилцуулах
·         Цаашид дутагдах тооцоо, судалгааг үндэслэлтэй гаргаж, байгууллага нэг бүрээр нарийвчлан тооцоо судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах
 
            Зургаа. Ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн болон удирдамжийн дагуу явах хуваарь
 
Дүүрэг Ахлагч Гишүүд Нарийн бичиг Хугацаа
 
 
 
 
 
 
1
 
 
 
 
 
 
СХД 
 
 
 
 
 
СХД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
М.Баяраа /СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга/  
 
 
 
 
СХД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
 
 
III/12- III/19
Нийслэлийн Боловсролын газрын ахлах мэргэжилтэн И.Наранцогт
СХД-ийн Боловсролын хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
 
2
 
 
 
 
 
БГД 
 
 
 
 
БГД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
А.Жаргал /БГД-ийн Боловсролын хэлтсийн дарга/  
 
 
 
БГД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
III/19- III/26
Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Нямдорж
БГД-ийн Боловсролын хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
 
 
 
3
 
 
 
 
 
ЧД 
 
 
 
 
 
ЧД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
 
 
 
Т.Ням-Очир      /ЧД-ийн Боловсролын хэлтсийн дарга/  
 
 
ЧД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
III/12- III/19
НЗТТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн Ж.Номундарь
ЧД-ийн Боловсролын хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
 
4
 
 
 
 
 
 
ХУД
 
 
 
 
 
ХУД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
 
 
 
 
 
 
С.Эрдэнэчимэг /ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга/  
 
 
 
 
ХУД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
 
III/12- III/19
Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн
Ч.Билэг-Оюун
ХУД-ийн Боловсролын хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
5
 
 
 
 
БЗД 
 
 
 
 
БЗД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Ө.Алдармаа /БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга/  
 
 
 
БЗД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
III/19- III/26
НЗТТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн Ж.Номундарь
БЗД-ийн Боловсролын хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
6
 
 
 
 
СБД 
 
 
 
СБД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Ц.Адьяасүрэн /СБД-ийн Боловсролын хэлтсийн дарга/  
 
 
СБД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
 
III/19- III/26
Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн
Ч.Билэг-Оюун
СБД-ийн Боловсролын хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
7
 
 
 
 
 
 
НД/БХД
 
 
 
 
НД, БХД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Т.Амгалан /Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга/  
 
 
 
НД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
 
 
III/12- III/19
Нийслэлийн Боловсролын газрын ахлах мэргэжилтэн
И.Наранцогт
НД-ийн Боловсролын хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
 
 
8
 
 
 
 
 
 
БНД
 
 
 
 
 
 
БНД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
 
Ч.Лхагвасүрэн /Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга/
 
 
 
 
БНД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
 
 
 
III/19- III/26
Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Нямдорж
БНД-ийн Боловсролын хэлтсийн төсвийн мэргэжилтэн
 
Долоо. Үр дүнг тооцож тайлагнах
·         Илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж зөвлөмж өгөх
·         Ажлын хэсгийн дүнг нэгтгэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулж холбогдох газруудад хүргүүлэх 
·         Дүүргүүдэд ажилласан Ажлын хэсгүүд тус бүр тайлан бичиж, төсвийн тооцоо судалгааг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ. 
·         Ажлын хэсгийн тайланг 2014 оны 04 дүгээрр сарын 07-ны дотор Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад танилцуулах