Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2014-03-14 00:00:00
2014 оны 03 сарын 14 өдөр                                                         дугаар А/168                     Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1, 46.3, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/960 дугаар захирамжийн хавсралт дахь “нарийн бичгийн дарга нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Т.Сэлэнгэ” гэснийг Т.Сэлэнгэ нь жирэмсний ээлжийн амралттай учир “нарийн бичгийн дарга нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Н.Батцэнгэл” гэж, “гишүүн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Н.Батцэнгэл” гэснийг “гишүүн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Ж.Мөнхсүх” гэж, 2014 оны А/107 дугаар захирамжийн хавсралт дахь “нарийн бичгийн дарга нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Тэмүүжин” гэснийг Г.Тэмүүжин нь ар гэрийн гачигдлын улмаас урт хугацааны чөлөө авсан учир “нарийн бичгийн дарга нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Н.Ганбилэг” гэж, 2014 оны А/108 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт дахь “нарийн бичгийн дарга нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Тэмүүжин” гэснийг, “нарийн бичгийн дарга нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Н.Гантулга” гэж, “гишүүн  нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн С.Оюунчимэг” гэснийг, “гишүүн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Д.Жаргалмаа” гэж, 2014 оны А/08 дугаар захирамжийн 6 дугаар хавсралт дахь “нарийн бичгийн дарга нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Ц.Цэдэнбямба” гэснийг, “нарийн бичгийн дарга нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Ч.Төрбат” гэж  тус тус өөрчилсүгэй.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ