2014 оны 03 сарын 14 өдөр дугаар А/165 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “г”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянзүрх дүүргийн 18 хорооны иргэн Ч.Баярмаа нь боловсролын салбарт 28 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж нэг удаагийн буцалтгүй тусламжид 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Н.Хандсүрэнгийн охин Х.Мөнгөншагай нь өвчний улмаас яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул нэг удаагийн буцалтгүй тусламжид 1,000,000 /нэг сая/ төгрөгийг олгосугай.
2.Буцалтгүй тусламжид шаардагдах 3,000,000 /гурван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ