Хөрөнгө гаргах тухай

2014-03-14 00:00:00
2014 оны 03 сарын 14 өдөр                                                      дугаар А/162                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улаанбаатар хот дахь Баян-Өлгийн аймгийн Нутгийн зөвлөлөөс зохион  байгуулж буй “Кара жорга-урлагийн баяр” арга хэмжээг  зохион байгуулахад шаардагдах 9.100.000 /есөн  сая нэг зуун  мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг  даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын  газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА
БӨГӨӨД  УЛААНБААТАР 
ХОТЫН  ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ