“Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах тухай

2014-03-13 00:00:00
2014 оны 03 сарын 14 өдөр                                                  дугаар А/161                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Засгийн газрын 2013 оны Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор захирамжлах нь:
1. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн 06 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих,  автомашингүй өдөр болгон “Улаанбаатар-Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсугай.
2. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг Биеийн тамир, спортын үйл ажиллагааны улсын болон орон нутгийн төсөв, ивээн тэтгэгч, хандивлагчдын зардлаар санжүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарт даалгасугай.
3. Дээрх Олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нийслэлийн иргэдийг өргөнөөр хамруулан өндөр төвшинд  зохион байгуулж, дүнг 2014 оны 2 дугаар улиралд багтаан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд зохион байгуулах хорооны дарга Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 

                                                                                 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
03 дугаар сарын 14-ний өдрийн
А/161 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
 “УЛААНБААТАР МАРАФОН” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ  БҮРЭЛДЭХҮҮН
 
 
            Дарга:                         Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн
                                                асуудал хариуцсан орлогч
            Орлогч дарга             Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамир,
                                                спортын бодлогын хэрэгжилтийн газрын дарга
            Гишүүд:                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
          Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын албаны дарга
          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн        сангийн хэлтсийн дарга
          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн      хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад
          харилцааны хэлтсийн дарга
          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл          мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
          Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын   хэрэгжилтийг           зохицуулах газрын дарга
          Багануур дүүргийн Засаг дарга
          Багахангай дүүргийн Засаг дарга
          Баянгол дүүргийн Засаг дарга
          Баянзүрх дүүргийн Засаг дарга
          Налайх дүүргийн Засаг дарга
          Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
          Сүхбаатар дүүргийн Засаг дарга
          Хан-Уул дүүргийн Засаг дарга
          Чингэлтэй дүүргийн Засаг дарга
          Нийслэлийн Авто замын газрын дарга
          Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга
          Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
          Нийслэлийн Боловсролын газрын дарга
          Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
          Нийслэлийн Тээврийн газрын дарга
          Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
          Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга
          Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
          Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч
          Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч
          Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч
          Монголын Хэт холын зайн гүйлтийн холбооны ерөнхийлөгч  
          Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч
          Улаанбаатар сангийн дарга      
Нарийн бичгийн
дарга                                        Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах
                                                мэргэжилтэн
                                                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн
                                                бодлогын хэлтсийн мэргэжилтэн                                 
                                                Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн
                                                бичгийн дарга